Цалинг царцаах шийдвэрээ эргэж харахыг дахин шаардах болно гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр хуралдаж, Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын бодлогын асуудал, нөхөн болон дахин сонгуулийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, УИХ-ын үйл ажиллагааны талаар, бусад асуудлыг хэлэлцсэн байна. Бүлгийн хурлынхаа дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 2016 оны сонгуулийн дараа үүссэн дахин болон нөхөн  сонгуулийн тухай асуудлаар Ардчилсан намын ЕНБД-ын мэдээллийг сонсжээ. Дахин болон нөхөн сонгууль явуулах 57 засаг захиргааны нэгж байна. Эдгээрээс 54 нэгж дээр нь сумын ИТХ-ын 30 суудал, аймгийн ИТХ-ын  39 гээд нийтдээ 69 суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах ажил удаашралтай байгаа аж. Мөн УИХ-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонссон байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ УИХ намрын чуулганы эхэлснээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. Тухайлбал, 2018 оны төсөв хэлэлцэх асуудал дахиад гацчихсан байгаа. Учир нь 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж гацсан. Уг нь 2018 оны төсөв өнгөрсөн баасан гарагт батлагдчих байсан. Ардчилсан намын бүлэг улс орны амьдралтай шууд холбоотой гэдэг утгаар нь  2018 төсвийг шуурхай батлуулах байр суурьтай байсан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын төсвийн байнгын хорооны ирц бүрдээгүй. Ирц бүрдэхгүй байх асуудлыг олонх өөрсдөө хийсэн. Түүнээс болж 2018 төсөв батлагдаагүй хэвээр байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт төсөв батлагдах хуулийн хугацаа дуусна. Хэрвээ энэ хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол хуулийн ямар үр дагавар гарах вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс эрх баригчдыг ажлаа хий гэдгийг дахин сануулъя. Сүүлийн үед үнэхээр төрийн ямар ч ажил явахаа болиод байна. УИХ нь талцаад ажил хийж чадахгүй байна.” гэдгийг онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяад эхэллээ. Энэ асуудалд сөрөг хүчин хэрхэн хандах вэ?

Д.Эрдэнэбат: УИХ-ын төсвийн тодотголын асуудал хэлэлцэж байхад Ардчилсан намын бүлэг багш, эмч болон төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар байр сууриа илэрхийлж байсан. Бидний  байр суурь дээрээ хэвээр байгаа. 2018 оны төсөв дээр ч бид цалинг нэм, халамжийг болих шаардлага тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж авахгүй байна. Бид цаашдаа хөдөлмөрийн үнэлэмжээ нэмүүлэхийг шаардаж байгаа, амьдралд нь үнэхээр өнөөдрийн цалин нь хүрэхгүй байгаа хүмүүсийг дэмжиж ажиллана. Багш, эмч нарын энэ асуудал дээр бид сэтгэл санааны дэмжлэг өгөхөд бэлэн байна. Өнөөдөр үнэхээр Монгол Улсын эдийн засаг өсч л байгаа бол ОУВС-ийн тавьсан цалинтай холбоотой шаардлагыг болиулахыг эрх баригчдаас шаардсан. Цалинг царцаах энэ шийдвэрээ эргэж харахыг дахин шаардах болно.

Б.Пүрэвдорж: ИТХ нар төрийн албыг хавсарч ажиллах асуудлаа хуулиар баталгаажуулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх гэж байна. Аливаа сум,аймгийн ИТХ-ын 3/1 нь төрийн алба давхар хаших заалт оруулж ирэх гэж байгаа юм. Тиймээс суманд сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгч, Тамгын газрын дарга зэрэг албан тушаалыг ИТХ-ын төлөөлөгч хаших боломжийг нээж өгөх гэж байна. Ингэснээр төрийн мэргэшсэн  зарчим байхгүй болно.

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх гэж байгаа асуудал намрын чуулганаар хэлэлцэх юм уу?

Д.Эрдэнэбат: Энэ асуудал намрын чуулганаар орж ирэх нь гарцаа байхгүй. Учир нь эрх баригчид хууль зөрчөөд төсвийн байгууллага удирдах ажилтнаар ИТХ-ыг хавсран гүйцэтгэхээр тавьсан. Энэ хуулийн зөрчлөө арилгахын төлөө эрх баригчид эрээ цээргүй энэ хуулийг оруулж ирнэ. Төрийн албаны хуулийг ч оруулж ирнэ.

-Дахин болон нөхөн сонгууль явуулах зардал болох 200 сая төгрөгийг төсөвт тусгах боломж одоо байгаа юу?

-2018 оны төсөв энэ зардлыг тусгах ямар ч боломж байхгүй болчихсон. Харин чуулганы хуралдааны үеэр үүнийг сануулсан. Гэтэл Ерөнхий сайдын нөөц хөрөнгөнөөс 200 сая төгрөгийг гаргаж болно гэсэн хариулт өгсөн. Бид үүнийг шаардах болно.
 
 П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2017-11-13 12:34:37
    АН ичиж амьдар. ямар их үргүй зардал гаргасан гэдгэ мэддэггүй юму.Хөдө орон нутагт хүртэл хурган дарга нар н тоглож өгсөн.Улс орны уутыг гөвчхөд одо гийгүүлж
  • ЗӨВ БАГШ НАР ТЭМЦЭЦГЭЭ 2017-11-13 11:00:05
    МОНГОЛД ДУНДАЖ ЦАЛИН БАРАГ 1 САЯ ТӨГ ГЭЭ БИЗДЭЭ БАГШ НАР ТАЛЫГ НЬ Ч АВАХГҮЙ БАЙГАА БИЗДЭЭ ИХЭНХИ НЬ ДАРГАНЦАРУУД ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛОГЧИД ШААЖ БАЙГАА ЮМ ДЭЭР НЬ ...
  • багш  2017-11-13 10:32:58
    Ардчилсан намын үед сорох зоос нэмэгдээгүйгээс их шалтгаалсан шүү.Эх орноо худалдагсад
  • AH hulgaichuud 2017-11-13 09:13:58
    ene AH hulgaichuud ungursun 4 jil idej uuj bhaar tsalin neg ch nemeegui bj. Odoo uls ornoo urund bariulsan zasag ugchuud TURHIRAAD shaaj baidag hulgachuud yum a...
  • naraa 2017-11-13 08:49:05
    tsalin nemuuleh ni zailshgui zuil demjij baina. zorig gargasan bagsh nart bayar hurgie
  • иргэн 2017-11-13 08:18:56
    АН одоо болимоор юм та нар 4 жил төр барьж байхдаа цалинг нэмж байхгүй яасийн одоо болохоор багш нарт хайртай болж гэнэ.Эрдэнэбатаа одоо болиоч тэнэг минь