Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан боллоо

“Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг БСШУСЯ, Соёл, урлагийн газраас “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд  зохион байгууллаа. Энэхүү уралдааныг төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилготоор зохион байгуулжээ.

Уралдааны нээлтэд Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүлсэн.

Уралдаан 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатны уралдаанд Ерөөлийн төрөлд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 31 ерөөлч, Магтаалын төрөлд 28 магтаалч оролцсон. Харин хоёрдугаар шатны уралдаанд ерөөл магтаалын төрөлд 15, 15 хүн шалгарч үүнээс дараах авьяастнууд алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагналын эзэд болжээ.

Шагналтнууд

Ерөөлийн төрөлд:
1-р байр. Жаргалын Дагвасамба /Өмнөговь аймгийн Номгон сум/
2-р байр. Сугарын Мөнхжаргал /Орхон аймаг/
3-р байр. Даваасүрэнгийн Амарбаяр /Баянхонгор аймгийн Галуут сум/
Тусгай байр. Ишинноровын Мөнхбаяр /Завхан аймгийн Идэр сум/

Магтаалын төрөлд:

1-р байр. Жамсранжавын Мөнхбат /Улаанбаатар хотын БЗД/
2-р байр. Цэрэн-Очирын Дүйнхэрсүрэн /Дархан-Уул аймаг/
3-р байр. Чулуунбаатарын Эрдэнэбаатар /Улаанбаатар хот БГД/
Тусгай байр. Гомбын Намсрай /Увс аймгийн Өмнөговь сум/


 

Уралдааны хоёр шатны тоглолтын дараа Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, мэргэжилтэн Д.Мэндсайхан, БСШУСЯ-ны яамны мэргэжилтэн Г.Ичинхорлоо, шүүгчдийн бүрэлдэхүүнийг бүрэн байлцуулан оролцогчидтой хэлэлцүүлэг хийсэн юм. Ерөөлч, магтаалчид энэ удаагийн уралдааны зохион байгуулалт, шүүгчдийн ажиллагааг сайшааж, цаашид төрөөс уг уралдааныг 2-3 жил тутам явуулж байх, язгуур соёлоо ур чадварын өндөр түвшинд өвлөсөн уламжлагчиддаа төрөөс жилд нэг удаа олгодог мөнгөн урамшууллыг тогтсон хугацаанд олгож байх, цаашид энэ уламжлагчдын албан ёсны тоог гаргах, нэмэх, сургалт явуулах зөвшөөрөл, орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарахыг хүслээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.