Татвар төлөгчийн тооллого явагдаж байна
 ТЕГ-ын даргын тушаалаар баталсан удирдамжийн дагуу энэ сарын 01-ээс ирэх сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж  байна.

Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.

Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж, байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.