Монголын сурагчдын холбоо хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: “Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Хаана: Астропарк, Танхим

10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай, "Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл" дэд хөтөлбөр батлах тухай зэрэг  асуудлуудыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын Сурагчдын Холбоо, Монголын Эцэг эхчүүдийн холбоо хамтран  Монголын Залуучуудын Холбооны 104 тоотод хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ - туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгааг танилцуулах арга хэмжээ Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулагдана.

"Тогтвортой хөгжил-Статистик" үндэсний анхдугаар чуулган өнөөдөр төрийн ордонд үргэлжилнэ. Холбоо барих: 96764547

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.