Парламент зээлийн хүүд “гар хүрч” чадах уу
Япон улс Токиогийн метронд жилийн 0,5 хувийн хүүтэй 10 жилийн ипотекийн зээл рекламдаж байгаа жишээ цахим орчинд тархсан. Гэтэл монголчууд бид  21-27 хувийн хүүтэй бизнесийн, найман хувийн хүүтэй ипотекийн зээлд “дарлуулсаар” өнөөдрийг хүрч байна. Гэхдээ найман хувийн хүүтэй орон сууцны зээл ч ор нэр төдий хэрэгжиж байна. Монгол Улсад 100 гаруй мянган залуу өрх моргэйжийн зээлтэй. Эдгээр иргэд өрхийн орлогынхоо 50-60 хувийг орон сууцныхаа зээлд төлөөд, цаанаа амьдрах мөнгөгүй болж байна. Монгол өрхийн дундаж орлого 1,1 сая гэсэн тооцоолол гарсан байгаа. Гэтэл үүнээс 600-700 мянган төгрөгийг зээлээ төлдөг. Ийм төлөлт хийсний үр дүн хангалттай биш. Залуу гэр бүлүүд 50 сая төгрөгийн зээл аваад,  таван жилийн дараа үндсэн зээлээс маш бага хэмжээний төлөлт хийгдсэн байдаг. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл үүнийг оромжийн ядуурал гэж тодорхойлсон. Бусад орны ийм тодорхойлолтыг хангаж байгаа гэсэн үг л дээ. Нэг үгээр орон сууцны зээл авсан хүн өөрөө ядууралд орчихдог. Хүүгээ төлж явсаар байгаад үндсэн зээл рүүгээ орж чадахгүй байна. Иймээс зээлийн хүүг бууруулах нь энэ удаагийн парламентын анхаарч ажиллаж зүйлийн нэг болоод байна.

Зээлийг хүүг бууруулах талаар Монголбанк ямар алхам хийж байна вэ?

Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын баримт бичиг дээр зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах зорилт дэвшүүлж байгаа аж. Төвбанкны зүгээс  арилжааны банкны төлөөллүүд болон эрдэмтэн судлаачдыг хамарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тиймээс ойрын үед стратегийн баримт бичгээ бэлэн болгож хэрэгжүүлэх ажлаа тодорхой болгоно гэдгээ мэдэгдсэн юм. 

Төв банкны Ерөнхийлөгч энэ талаар “Үүн дотор ипотектэй холбоотой асуудал яригдана. Ипотекийн журмыг өөрчлөх асуудлыг авч үзэж байна. Одоогоор Монголбанкнаас арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл гардаг. Дээр нь арилжааны банкууд дахин 4 хувийг нэмээд жилийн 8 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож байгаа.

Санхүүжилтийн эх үүсвэрийг 2 газраас авдаг. Дийлэнх хэсэг нь Монолбанкнаас урьд нь олгосон ипотекийн зээлд олгосон 4,2 их наяд төгрөгийн эргэн төлөлтөөс 16 тэрбум төгрөг өгч байна. Мөн 2017 оны төсвөөс тодорхой хэмжээний мөнгө тавьдаг болсон. Одоогоор 25 тэрбум төгрөгийн хэмжээнд яригдаж байна.

Энэ хөтөлбөрийг яаж өөрчлөх вэ гэдэг талаар бид дэлхийн банкнаас техникийн туслалцаа аваад, судалгааны үр дүн бэлэн болж байгаа. Тэдний өгсөн зөвлөмжийг багцаалж үзэх юм бол арилжааны банкууд зээлээ иргэдэд өгдөг байх хэрэгтэй. Засгийн газраас харин хөтөлбөрт хамрагдсан иргэдэд татаас өгч, хүүгийнх нь хэмжээг буулгах арга хэмжээг авах арга байгаа. Тиймээс цаашдаа санхүүжилтийнх нь журам өөрчлөгдөнө гэж хэлж болно” гэсэн юм.

Харин өчигдөр Монголын банкны холбооныхон зээлийн хүүд хуулиар хязгаар тогтоох гэж байгааг буруутгаж мэдэгдэл гаргасан байх юм. Тэд дэлхийд хаана ч байхгүй өндөр хүүгээ хуулиар хязгаарлуулахгүй хэмээн эсэргүүцэж, муу жишгүүдийг дурджээ. Гэвч тэд энэ мэдэгдэлдээ зээлийн хүүг бууруулах илүү оновчтой санал санаачлагын талаар дурьдсангүй. Нэг үгээр эсэргүүцлээ л илэрхийлж байна. Цаашид ч энэ эсэргүүцэл хүчээ авна. Гэхдээ ард түмний зүгээс хэзээ зээлийн хүүг хэвээр үлдээх талд зогсохгүй. Иймээс парламент хийгээд Төв банк зорилгоосоо ухрахгүйгээр зээлийн хүүд “гар хүрч” чадах уу? гэх асуулт хариултаа хүлээх нь ээ.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би  2017-11-19 02:04:05
    Зээлийн хүүг бууруулаж чадвал жинхэнэ ардын баатар болно доо
  • Зочин 2017-11-16 16:07:26
    МБныхан арилжааны банкнуудын гарын үзүүрээр хөдөлдөг зарц ш дээ. Банкуудын ашгийг дэмждэг болохоос биш иргэдээ огт дэмждэггүй.
  • иргэн 2017-11-15 04:18:32
    1,Гадны банк санхүүгийн байгууллага оруул тэр цагт бусад бүх асуудал шийдэгдэнэ
  • иргэн 2017-11-14 05:38:25
    1.Гадны банк санхүүгийн байггууллагуудыг олноор нь оруул 2.Уриалж хэлэхэд одоохондоо зээл авах гэж бүү улайр.Тэгвэл аяндаа буух болно
  • иргэн 2017-11-14 04:05:36
    Тархины тураалтануудаа. Монголыг Японтой яаж жишнэ вэ? Монголын авилгачид 2 жилийн дотор л төгрөгийн ханшийг олон триллион төгрөг хэвлэн 100 хувь унагаасан.
  • ЗОчин 2017-11-14 03:41:08
    Баттулга гэдэг нөхөр чинь зээл чөлөөлөн,зээлийн хүүг бууруулан гээд орилоод байсан биздээ. Одоо тэгээд хаана байна. ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХОЁР АДИЛХАН шүү дээ.
  • иргэн 2017-11-14 03:08:20
    Монгол банкыг ард түмний санал асуулгаар дэмжигдсэн хүнээр удирдуулсан цагт орох оронтой, орлого олох боломж бүрдэнэ. Нам бүлэглэлээс томилогдсон хүн намаа л са...
  • 1 нугараад зогсохгүй ээ 2017-11-14 03:05:06
    Ипотекийн зээлээр 90 саяыг авахад эргүүлж төлөх дүн 213 сая болдог.Ямарч зээлийг хугацаанаас нь өмнө төлөх байсан ч заавал урьдчилж удаан хугацааны хүүг төлнө
    • 8 хувь 2017-11-14 04:11:46
      Харин тиймээ. Эхлээд хүү төлүүлээд байдгаа болимоор байна. Энэ арай л харгис байна.Ядахнаа үүнийг нь болиулмаар байх юм.
  • Бат 2017-11-14 02:56:35
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • mongol 2017-11-14 02:20:39
    Ene birdvvd ard tvmnee hezee ch bodohgvi. Heregsheegeer hi dalimduulj zeeliin hvvgeer sohrvvlj baigaa ni vnen. Jiliin 8 hubiin hvv dendvv ondor baigaa ni vnen
  • Зочин 2017-11-14 02:09:25
    Орон сууцны 8%-ийн зээл гэж хүмүүсийг сөхрүүлсэн аймшгийн зээл. 20-30 жилийн дараа нөгөө авсан жишээлбэл 80 сая төгрөг гэж бодьё нөгөө 80 нь 160 сая болж төлнө
  • иргэн 2017-11-14 01:59:42
    пгоо хирээ мэдэхгуй том сэдэв хендеж байнаа эхлээд мэдээ бичэ сурчих