Ирэх оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэнэ
Хуваарийн дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Харин үдээс хойш Хүүхэд хамгаалах, аюулгүй байдлын талаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг сонсгох 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд сонсоно. 

Мөн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд болох юм. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-14 03:27:15
    гарчиг чинь буруу байна ирэх оны ундсэн чиглэлийг 5 сард баталсан ирэх оны менгений бодлого л хэлэлцэх юм бна шуу дээ пгоо малаа