Монгол хүн ДАШТ-ээс анх удаа медаль хүртсэн өдөр

Одоогоос 50 жилийн тэртээ буюу 1967 оны энэ өдөр Монгол тамирчин дэлхийн аваргын анхны медалийг хүртэж байжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон ДАШТ-ээс анхны хүрэл медалийг хүртэж, монголын спортын түүхэнд дэлхийн аваргаас анхны медалийг эх орондоо авчирсан билээ.

Түүний жинд ЗХУ-ын Борис Гуревич алт, Румыний Бола Францис мөнгөн медаль хүртэж байв. Делигийн дэвжээнд Ж.Мөнхбат хүрэл, Б.Сүхбаатар, Б.Намжим нар тав, Ө.Эрдэнэ-Очир шагналт зургадугаар байрыг эзэлж, манай улс таван оноотой багийн дүнгээр наймдугаар байрт орж байсан түүхтэй.

“Үнээ саалгадаггүй хоёр Мөнх”-ийн нэг алдарт Мөөеө аваргын анхны хүрэл медаль булган сүүлтэй байж, Монголын чөлөөт бөхийн тамирчид 50 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс долоон алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 57 медаль хүртээд байна. 


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-14 13:23:13
    Манай МӨӨЕӨӨ аврага 20-р зууны гайхамшигт бөх мөнөөс өө мөн билээ.