Я.Содбаатар: Зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудалд зоригтойхон хөдлөх хэрэгтэй байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төвбанк нэлээн сайн ажилласан. Цаашид хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй юм болов уу. Нэгдүгээрт, бодлогын хүүгээ сулруулах чиглэлд Монголбанк анхаарлаа хандуулбал хөрөнгө оруулалт, эдийн засгийн санхүүгийн секторт ч зөв дохио өгөх байх. Ийм боломж бүрдэж байна уу? Хоёрдугаарт, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудалд зоригтойхон хөдлөх хэрэгтэй байна. Монголд мөнгө хүүлэлтийн байдал хэрээс хэтэрчхээд байна. Банкууд 2-3 хувийн хүүтэй, ББСБ, ломбард бол маш өндөр. Зээлийн хүүний таазыг тогтоох хууль санаачилж байгаа гишүүд байгаа юм билээ. Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэхэд зээлийн хүү саад болж байна. Гуравдугаарт, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж ямар байна вэ” гэлээ.

Үүнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Бодлогын хүү 12 хувьтай байна. Харьцангүй өндөр хувь. Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл ирэх сард хуралдана. Үүгээр шийдвэр гардаг. Монголбанкны Ерөнхийлөгч дангаараа мэддэг зүйл биш. Зээлийн хүүг бууруулахын талд байна.  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн заалт оруулсан. Зээлийн хүү өндөр явж ирсэн учраас арилжааны банкуудад олон нийтийн хандах хандлага сөрөг болж эхэлж байна. Зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг стратеги боловсруулж байгаа. Энэ стратегийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Монголбанкин дээр ирнэ. 2018 онд хийх чухал ажил” гэсэн хариултыг өглөө. 

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-15 06:00:29
    Ipotek-iin zeel avsan humuusiin undsen zeel ny barag telegdehgui, Banknii huu huu teleed zeel horogdohgui yavaad baina. Bankuud yamar argachlalaar shulaad bain...
    66.181.186.11
    Мэдэгдсэн Хариулах
  • BLG 2017-11-15 03:05:12
    Хүүгээс гадна зээлээс хүүг тооцож авахдаа шударга тооцож аваач ээ. Үндсэн буюу үлдсэн зээлээсээ тухайн сардаа хүүгээ төлье. Далд аргаар шулаад байх юм
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах
  • тийм 2017-11-14 15:10:00
    хувиара хүүлэгчдийг журамлаачэ татвар төлдөггүйшдэ
    103.212.118.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭД 2017-11-14 10:24:17
    БАЙСХИЙГЭЭД ИЙМ САНААЧЛАГА ГАРДАГ БОЛОВЧ БАНКНЫ ЭЗЭД АМЫГ НЬ ТАГЛААД Л ХАЯЧИХААД БАЙГАА Ш ДЭЭ ОДОО ДАВАХ УУ?
    202.72.245.206
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-14 09:54:39
    том мөнгөтөй томчуудын мөнгө луйврын мөнгө бага хүүтэй эсвэл хүүгүй ч байж болно. эгэл борчуудын хөлсөө дуслуулж хураасан жаахан мөнгө өндөр хүүтэй байвал зохин...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2017-11-14 05:40:26
    эдийн засаг уналтад байхад хүү буурахгүй хуультай эдийн засгаа өөд татахгүй хүүтэй ноцолдох нь тэнэг явдал
    66.181.189.194
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2017-11-14 04:20:27
    hurdan buuruulah heregtei umnu bur 2020 on gj yarisn bail uu
    103.10.23.6
    Мэдэгдсэн Хариулах