Фильдсийн шагналыг Иран эмэгтэй хүртлээ
Дөрвөн жил тутамд нэг удаа болдог олон улсын математикчдын чуулган БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 12-ны өдөр зохион байгуулагджээ. Чуулганы үеэр өндөр амжилт гаргасан математикчдыг шагнан урамшуулдаг уламжлал тогтоод удаж байгаа юм байна. Энэ жилийн хувьд салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Фильдсийн шагналыг эмэгтэй математикч хүртсэн нь түүхэнд байгаагүй онцгой явдал болсон байна.
 
 Иран гаралтай математикч, профессор Мэрьем Мирзакани нийлмэл геометрийн ажлаараа энэ удаагийн шагналыг хүртсэн аж. Тэрбээр 1977 онд Ираны нийслэл Тегран хотод төрсөн бөгөөд 2004 онд Харвардын их сургуулийг амжилттай төгсөж, профессор цолыг хүртжээ.
 
Түүний амжилтаас дурьдвал, 2009 онд Blumenthal award, 2013 онд АНУ-ын математикийн нийгэмлэгээс Satter-ын шагналыг тус тус хүртэж байсан байна. Энэ удаа дөрвөн хүн уг шагналыг хүртсэн бөгөөд профессор Мэрьем Мирзаканигаас гадна Францын Артур Авила, АНУ-ын Принстоны ихх сургуулийн профессор Манжул Баргава, Их Британийн Варвик их сургуулийн профессор Мартин Хайрер нар уг шагналыг тус тус хүртсэн байна.
 
Дашрамд дурьдахад “Фильдсийн шагнал”-ыг анх Канадын математикч Жон Чарьлз Фильдс 1936 онд санаачлан бий болгосон аж. Математикийн шинжлэх ухаанд өндөр амжилт гаргасан, 40-өөс доош насны залуу математикчдад энэхүү медалийг олгодгоороо онцлогтой юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.