Арилжааны банкуудад хийж буй шалгалтын дүнг ирэх сард танилцуулна гэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн  О.Батнасан “Үндсэн чиглэлд Монголбанк дүрмийн сангаа тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавьсан юм байна. Энэ хөрөнгийг юунд зарах вэ? Монголбанкинд хийсэн шалгалтын дүн юу болж байна вэ?. Банкуудын хөрөнгийг чадавхжуулна гэсэн бэ? Яаж чадавхжуулах вэ, ямар үр дүн гарах вэ” гэсэн асуулт асуулаа.

Үүнд Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Дамба-Очир “Монголбанкны  дүрмийн сан 5 тэрбум байгаа. Бүх ААН-үүд, арилжааны банкуудаас хамгийн бага. Монголбанк Монгол Улсын мөнгөний бодлого, нөөцийг  хариуцдаг. Гэтэл дүрмийн сан нь тавхан тэрбум байгаа нь гадны байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийхэд ч тэр, хариуцлага хүлээхэд энэ нь хангалттай биш. Хуульд өөрчлөлт оруулж дүрмийн сангаа нэмэх юм билээ. Ирэх онд хуульд өөрчлөлт оруулж дүрмийн сангаа 100 тэрбум болгож нэмье гэсэн санал оруулж ирж байна.  Монголбанкны валютын нөөц 2,2 тэрбум ам.доллар болж өссөн. ОУВС-аас тавьсан шаардлагын дагуу арилжааны банкуудад гадаадын аудитын байгууллагууд маш өндөр нууцлалтай шалгалт хийж байгаа. Шалгалтын талаар ирэх сарын эхээр гадны аудитын байгууллагууд мэдээлэл учиртай. Энэ үед олон асуудлуудыг хэлэлцэх боломжтой болох байх" гэсэн хариултыг өглөө. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-14 08:09:02
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм