Тамирчид, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэг гардуулав

“Токио-2020” зуны олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд боллоо. Тус тэтгэлэгт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, тэквондо гэсэн долоон төрөлд 17 тамирчин, дасгалжуулагчид хамрагдаад байгаа юм.

Чөлөөт бөхийн тамирчдаас тус хөтөлбөрт хамрагдаад буй гавьяат тамирчин П.Орхон, Э.Бэхбаяр, ОУХМ А.Батцэцэг, ОУХМ Т.Тулга гэсэн дөрвөн тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй МҮОХ-ын удирдлагууд тэтгэлгийг нь олголоо.

ОУОХ, МҮОХ, Спорт холбоо, тамирчдын хоорондын байгуулсан гэрээ ёсоор “Токио-2020” олимп хүртэл дөрвөн сар тутамд тамирчин, дасгалжуулагч нар тэтгэлэг хүртэх юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sport sonirhogch 2017-11-14 17:38:14
    Badruugan haana suuj bga ym be. Zagdsuren Damdin guai 2 ingetlee aliagaa aldsan ym u.