2018 онд баримтлах  үндсэн чиглэлийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Чуулганы хуралдааны төгсгөлд Монголбанкнаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүгийг хийлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, О.Батнасан, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  Ажлын хэсгээс гаргасан дэмжсэн, дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав.

Тухайлбал, тогтоолын төсөлд “4/Эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхитай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломжтой, орон сууцны ипотекийн тогтолцоог хөгжүүлэх;”,“5/Банкны салбар дахь чанаргүй зээлийг бууруулах, чанаргүй зээл үүсэхгүй байх орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх.” гэсэн дэд заалт нэмэхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн 69.9 хувь нь дэмжлээ. Харин тогтоолын төслийн хавсралтын 1.2 дахь заалтын “уян хатан тогтоох” гэсний дараа “ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх”  гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.5 хувь нь дэмжсэнгүй.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.