15 жил түрээслээд өмчлөх боломжтой 1002 айлын орон сууц барина

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн газарт 2017-2019 онд 1002 айлын түрээсийн орон сууц барих “Нийслэлийн түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэхийг НИТХ-ын тэргүүлэгчид дэмжлээ.

Тэргүүлэгчдийн хуралд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулав. БНХАУ-ын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон автозам, автомашины зогсоолтой, 9-15 давхар бүхий 1002 айлын орон сууц барихаар дээрх төслийг боловсруулсан байна. Орон сууц нь 30-75 ам дөрвөлжин талбайтай байх бөгөөд түрээсийн төлбөр м2 нь 7500 байх аж. Ингэж тооцвол 30 ам дөрвөлжин орон сууцны түрээс сарын 225 мянган төгрөг байх юм. Мөн иргэд  түрээсийн үндсэн төлбөрөөс гадна ашиглалтын зардал буюу цахилгаан, ус, дулааны мөнгөө төлнө. НОСК-иас дээрх орон сууцны түрээсийн гурван нөхцөл санал болгож байгаа аж. Тухайлбал, иргэн сонгосон байраа 15 жилийн хугацаанд түрээслээд өөрийн болгох боломжтой. Мөн урьдчилгаа 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний түрээс төлсний дараа 8 хувийн зээлд хамрагдах, эсхүл өмчлөхгүйгээр тодорхой хугацаанд түрээслэх юм. Өмчлөх тохиолдолд нэг м2 нь 1.1 сая төгрөг байхаар тооцсон байна. Төслийг хэрэгжүүлснээр 113 байнгын ажлын байр шинээр бий болно хэмээн төлөвлөж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Өнгөрсөн сард Монголын Хөгжлийн банк,  БНХАУ-ын Хөгжлийн банкны төлөөлөл уулзсан. БНХАУ-ын Хөгжлийн банкны зүгээс Улаанбаатар хот төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тохиолдолд зээл олгоход асуудалгүй гэсэн тайлбар өгсөн. Хуучин Ханын материалын үйлдвэр нийт 9.2 га талбайтай. Бид энэ газарт бүтээн байгуулалтаа хийхээр төлөвлөсөн. Гэтэл өмнө нь энэ газрын 2 га талбайд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын байрыг барих зөвшөөрөл олгочихсон байсан. Тиймээс бид төсөлд тусгасан нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас тодорхой хэмжээгээр хасч Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 2 га талбай хасах боломжтой хэмээн үзэж байгаа” гэлээ.

Энэ үеэр тэргүүлэгч Н.Баянмөнх, “Барилгын зах зээлд 30 мянга гаруй орон сууц эзэнгүй байгаа. Нийслэл өөрөө орон сууц барьж байхаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран иргэдийг орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэж болохгүй юм уу. 25 сая ам.долларын зээлийн хүү хэд байх вэ” хэмээн тодруулав.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Бидний гаргасан судалгаагаар нийслэлд 10 мянга гаруй л эзэнгүй байр бий. Эдгээр  байрны нь м2 нь 1.8 сая төгрөгөөс дээш байгаагаас гадна ихэвчлэн 4-5 өрөө байна. Иргэдэд энэ хэмжээний өндөр үнэтэй байрыг худалдан авах боломж хомс. Нөгөөтэйгүүр БХБ-ын сайдын тушаалаар бид 2020 он гэхэд нийслэлд 16 мянган түрээсийн орон сууц барих ёстой. Энэ удаагийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд бид БНХАУ-ын Хөгжлийн банкнаас дахин зээл авч, 10 мянган түрээсийн орон сууц барих боломжтой. Зээлийн хүү маш бага. Бид зээлийг иргэдийн түрээсийн төлбөрөөс эгүүлэн төлнө. НОСК-иас баталсан түрээсийн орон сууцны м2-ын үнэ 6000 төгрөг. Харин энэ байрны түрээсийн төлбөр 7500 төгрөг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү түрээсийн төлбөрт шингэсэн” гэсэн тайлбар өглөө.

Мөн төлөөлөгчдийн зүгээс түрээсийн байраа 8 хувийн зээлээр авах хүсэлтэй иргэдэд банкнаас тавих шаардлагыг бууруулах боломжийг судлах, түрээслэх иргэдийн бүрдүүлэх материал болон холбогдох бусад журмыг уян хатан байдлаар батлах хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонх төслийг дэмжиж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов.


Ч.Ариунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bata 2017-11-15 18:06:49
    30 sqm -т хэдэн хүн амьдрах юм бэ. Манайхан голдуу олон ам бүлтэй ямар шавьж хорхой биш яаж шавааралдаж байх вэ.
  • иргэн  2017-11-15 01:56:24
    Анх орсон хүн цааш түрээслэхгүй байх хэрэгтэй.Тэгэхгүй бол манайхан дамжуулж түрээслээд гутаана шүү дээ.Шунал нь дийлддэггүй хэцүү хүмүүс зөндөөбий.Үүнд анхаар ...
  • Zochin 2017-11-14 23:18:11
    Odoo baigaa bairnuudaa uniig doosh xayaltsuulan uls abaad ene arga xemjeegee abch boldoggui yum uu. Zaabal axij baishin barij busdiin xerengiig ulam xereggui
  • bat 2017-11-14 15:00:24
    Xotiin zax ryy bariachee xot dotroo bagtsaldaad ytaanaas salaxaa bodooch ee end orson ailyyd mashintai tvvnii ytaa tiimees Ulaanbaatraa telie
  • irgen 2017-11-14 14:49:14
    zaragdaagui 30000 oron suuts b. ard tumnii holsoo ursgan baij olson orlogoos avsan tatvariin mongiig huviin bolgoh gants arga uu. tseverleh baiguulamj, yavgan h...
  • hulgaich nar 2017-11-14 11:51:47
    Amarsaihan guai ehleed joloochoo humuujuul daraa m dargaa hii
  • ? 2017-11-14 11:22:06
    Сууцыг өмчлөлд нь шилжүүлэхдээ 15 жилийн турш төлсөн түрээсийн төлбөрийг нийт үнээс нь хасах юм байгаа биз дээ?
    • bat 2017-11-14 15:02:11
      bas l vlger 15 jiliin daraa xydal xeleed daxiad l tvreesee tölööd yawna.Ed nart itgesnees erxii xyruundaa itge ard tvmen mini möngö ygaax shine arga
  • Баярт 2017-11-14 11:02:55
    Банкны 8 хувийн зээл авч зээлийн хүү төлж үхэж байснаас түрээсийн төлбөрөө төлж өөрийн болгох нь хамгийн зөв хубилбар байна