Ц.Баярцогтод баривчлах шийтгэл оногдуулжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Төв шуудангийн уулзвар орчимд өнгөрсөн есдүгээр сард Land cruser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир замын цагдаа автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгах үед тухайн машинд зорчиж явсан иргэн Ц.Баярцогт төрийн албан хаагчийн жолоочид тавьсан шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан зөрчил гаргасан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад Ц.Баярцогтийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэн Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж, хүргүүлсэн юм.

Прокурорын дүгнэлтийн дагуу замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хурал 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс хэргийг хэлэлцээд Ц.Баярцогтод оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тухайн зөрчлийн хэргийг дахин хянаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар зөрчлийн хэрэг нээж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өчигдөр/11.14/ тус шүүхээс Ц.Баярцогтод хоблогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан болж прокуророос Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоног баривчлах шийтгэл оногдуулах санал гаргаж шүүхээс Ц.Баярцогтод 15 хоног баривчлах шийтгэлийг оногдуулсан байна.


Эх сурвалж: Prokuror.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-15 15:07:17
    Салаавччин Сэлэмчин гэсэн шинэ мэргэжлүүд гарах нь дээ
  • Зочин 2017-11-15 14:11:06
    Жип харчихаараа жижигрээд л, бараг салганаад байдаг даа, манай цагдаагийнхан Арай л ичмээр. Энэ амьсгаанууд нь тэрэнд нь өөрсдийгөө даам гэж бодчино. Тэр л хэц...
  • mgl 2017-11-15 11:29:55
    toriin albanaas uurd zailuulah estoi
  • ИРГЭН 2017-11-15 06:33:10
    ХОХЬ ЧИНЬ МУУ БАНДИ
  • zochin 2017-11-15 06:26:15
    kkkk tom yumaa. MU-iin shuuh tomchuudad ingej uilchildeg baih n. jiriin irgen ingesen bol tsadgaa shuuhiinhen yaj suriig uzuuleh baisan bol doo.
  • f 2017-11-15 05:56:36
    za shaagaarai lalruud dandaaa iim yum hiih yumaaaa
  • иргэн 2017-11-15 03:14:46
    үүнд цагдаа нар өөрсдөө буруутай том жип унасан хүн хархаараа зогсоож шалгаж чададгүй хараагүй юм шиг л өнгөрөөдөг шүү дээ одоо тэгээд ийм л болсон
  • Бат 2017-11-15 00:59:39
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм