Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно.

10:30 цагт: Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Оюу Толгой компаний санхүүжилтээр Ханбогд сумын харьяат найман оюутанд оюутны тэтгэлэг олгох батламж гардуулах арга хэмжээ болно. Хаана: МУБИС –ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төвийн номын санд

11:00 цагт: ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгтэй. Хаана: “Хүннү молл"-ын В1 давхарт байх Үлэг гүрвэлийн гайхамшиг Үзэсгэлэнгийн танхимд

11:00 цагт:  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно.

11:00 цагт:  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг нар Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуульд зочилно.

11:00 цагт:  Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон тэдгээрийг арилгахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулна. Хаана: Гадаад харилцааны яаманд.

11:40 цагт:  БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Батлан хамгаалах яамны удирдлага болон Владикавказ хотын удирдлагууд оролцоно. Байршил: Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний зүүн урд.

12:00 цагт:  Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Чингис хааны одон хүртэх эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт:  Япон, Монголын балетчид хамтран тавьж буй "Хязгаараас ангид" тоглолтын талаар Корпорайт Конвенш центрийн Еvent Hall-д хэвлэлийн бага хуралтай.

12:00 цагт:  MN-Мэдээллийн төвд “Улсын мэргэшсэн хяналтын төв” ТББ-аас 1996 оноос хойш төрийн өмчит компаниудад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгжийн нэр, нийлүүлсэн бараа, үйлчилгээний тоо, үнэ зэрэг мэдээллийг нээлттэй болгох асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар нарт шаадлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
 
15:00 цагт:  Монголын Урчуудын Эвлэлийн 75 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Д.Чойдог, Монгол Улсын Ардын зураач А.Сэнгэцохио нарын 100 жилийн ойд зориулсан “МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН ДҮСЛЭХ УРЛАГИЙН НЭРТ ТӨЛӨӨЛӨГЧИД” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал, Уран бүтээл, Түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болно. Хаана: Монголын Уран Зургийн Галерейн 3-р давхарын үзэсгэлэнгийн танхимд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.