“Би чадна”-уудад хяналт тавих газар алга

“Бид чадна” гэдэг нь 100 айлын барилгын материалын төв дээр халтуурын ажил хийдэг мэргэжлийн бус хувь хүмүүсийг хэлдэг. Тэд  барилгын засал чимэглэлийн ойр зуурын ажил гүйцэтгэж амьдралаа залруулна. Зарын дагуу ганц нэгээрээ, эсвэл хэсэг бүлгээрээ өөрсдийн багаж,техник хэрэгсэлтэйгээ очиж ажилладаг. Иргэд ч  өндөр үнэ хэлэх барилгын засал чимэглэлийн компаниас илүү бага мөнгөөр хурдан шуурхай үйлчлэх “Би чадна”-уудад хандах нь олон.   Гэхдээ эдгээр хүмүүст мэргэжлийн анхан шатны мэдлэг, мэдээлэл дутмаг байна.   Багажаа үүрээд барилгын ажил хийж хийхээр явахдаа өөрсдийн амь насаа  эрсдэлд оруулж буйгаа ч мэддэггүй.   

Энэ сарын 10-ны өдөр  гэхэд Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрээс хойш 204 дүгээр байрны найман давхрын гадна хананы өнгөлгөө (фасад) хийж байсан дөрвөн иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амиа алдсан хүмүүс ямар нэгэн компанид харьяалагддаггүй, “Бид чадна”  үйлчилгээнийхэн байжээ. Тэгэхээр энэ осол нь аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй тэр хүмүүсийн өөрсдийнх нь буруу болж таарч байх шиг байна.  Тэд хөдөлмөрийн аюулгүй байдлын хангаж ажиллаагүй,  мөн хүйтний улиралд гадна фасадны ажил хийсэн нь асуудал дагуулж байна. Ослын шалтгааныг нийслэлийн МХЕГ-аас тодрууллаа.

Өвлийн цагт байрны гаднах засварыг хийсэн нь зөв үү, энэ дээр манай улсад үйлчилдэг ямар нэгэн дүрэм журам, стандарт байдаг талаар Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл, “2007 онд улсын ерөнхий байцаагчийн гаргасан албан шаардлагад бетон цутгалтын ажлыг хоногийн дундаж хэм таван хэмээс бага буюу өдөрт тэг хэмээс бага үед гүйцэтгэхгүй байхыг заасан байдаг. Тэрнээс гадна хананы өнгөлгөөг өвлийн саруудад хориглоно гэсэн албан ёсны дүрэм журам одоогоор байхгүй байна” гэв.

Тэгэхээр манай барилгын салбарынхан улирал хамаагүй гадна өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Ослын шалтгааныг Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа ”Энэ осол нь барилгын ажил хийхдээ аюулгүй байдлаа хангаж хамгаалалтын бүс зүүгээгүй, мөн техникийн бүрэн бус байдал хангагдаагүйгээс дүүжин өргүүр задарч осол үүссэн байсан. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны тушаалаар гарсан барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм гэж бий. Тэр дүрмийг дагаж мөрдөлгүй барилгын ажил хийснээс дөрвөн иргэн амиа алдсан. Хэрэв хамгаалалтын бүсээ зүүсэн байсан бол амиа алдахгүй байх боломж байсан. Хүний амь эрсдсэн учраас энэ хэрэгт эрүү үүсч цагдаа руу шилжүүллээ” гэсэн юм.

Одоогоор  дөрвөн хүний амь эрсэдсэн энэ хэргийг УЕПГ-аас шалгаж байгаа юм байна.

Дөрвөн хүний амь эрсэдсэн аймшигтай хэрэг болсон ч хариуцлага тооцох байгууллага нэг ч байхгүй байна. . “Бид чадна” буюу мэргэжлийн бус хүмүүс барилгын ажил хийхэд хяналт шалгалт огт байхгүй байгаагаас иргэд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Зууны мэдээ
М.Баасандэлгэр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2017-11-16 05:15:56
    MONGOLIIN YLS TURCHID JINXEN BI CHADNA GEDEG BIZDEE KKK
  • Иргэн 2017-11-15 07:05:52
    Би Чадна хамтлагийнхнийг буруутгах боломжгүй л дээ Баасан Далай! Тэд чинь бас л амьдрах гээл үр хүүхдээ тэжээх гээд явж байгаа шүү дээ
  • ТӨВЛӨРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 2017-11-15 06:22:42
    ХУВЬ ХҮМҮҮС ХООРОНДОО ТОХИРОЛЦОН АЖИЛ ХИЙХ НЬ ХУУЛЬ БУС БӨГӨӨД ЭРГЭЭД ТООЦОХ ЯМАР Ч ХАРИУЦЛАГАГҮЙ БОЛГОДОГ. ИЙМЭЭС ЗААВАЛ ТӨВЛӨРСӨН БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛАХ ЗӨВ
  • Иргэн 2017-11-15 01:54:36
    Эруул,аюулгуй амьдрах орчин монголд маш муу,хянадан байгууллагууд ч нудэн балай,чих нь дулий шуу дээ.АРдууд нь илуу цагаар сард олон цаг ажиллаад хохиродог.Э