“Чингис хаан” одонг энэ жил хэн авах вэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Тэгвэл Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох гэж байна. Энэ жилийн хувьд “Чингис хаан” одон хүртэх магадлалтай хүмүүсийн тоонд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, “Азийн тэргүүн найрагч” шагналын эзэн Д.Урианхай нарын нэр яригдаж байгаа аж.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан юм. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон билээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боль 2017-11-16 07:33:22
    Боль
  • irgen 2017-11-15 06:03:04
    davaajargald ugvul sain bn
  • ZOCHIN  2017-11-15 04:09:55
    yg tcag ue n bol sergelen emchid ogoh n zovshuu.
  • pkxny 2017-11-15 02:43:31
    Урианхай гуайд өгөх нь зохистой. Залуу улсууд авах ээлж ирэх байлгүй
  • 1 2017-11-15 02:08:05
    Энд нэр гарсан хүмүүс үнэхээр бүгд МОНГОЛ-ын бахархал болсон хүмүүс байна. Гэхдээ бүгдэд нь өгч болохгүйгээс хойш Түвшинбаяр аваргадаа өгвөл илүү зохимжтой
  • иргэн 2017-11-15 01:40:29
    тувшинбаярт егех хэрэгтэй жу- до бол дэлхийн спорт сумо бол японы ундэсний спорт дагвадоржийг их аварга гэдгийг дэлхий мэдэхгуй их менгетэйд нь егех бол ч одоо ...