Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүлээлт үүсгэж байна
Олон улсад тухайн улсын анагаах ухааны хөгжлийг эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа эсэхээр нь дүгнэдэг. Манай улсын хувьд анх УНТЭ-т 1996 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж, 2006 оноос хойш жил бүр тасралтгүй энэ төрлийн мэс заслыг хийж байна. Мөн элэг болон цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-т хийдэг.

Сүүлийн жилүүдэд эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлдэг. Эдгээр мэс ажилбарыг хийхэд хамгийн том асуудал нь шилжүүлэн суулгах эрхтэн болдог аж. Гэвч ийм эрхтэнг хуулийн дагуу зөвхөн ах, дүү, төрөл төрөгсдөөс сонгох ёстой болдог. Хэдийгээр эдийн тохироо нь нийцэх, эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн эрүүл хүн байсан ч хамаатан биш л бол яаж ч болохгүй. Монгол Улсад үйлчилж байгаа хууль нь ийм. Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Харин өнгөрсөн оны сүүлд Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Донорын тухай хуулиар гамшиг, онцгой байдлын үөийн цусны нөөцийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа хэдий ч цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийн орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалт тусгагдаагүй байдаг аж. Иймд дээрх нөхцөл, шаардлагыг үндэслэн иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг багасгах, донорын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах, хүйн цусны донорын банк болон цусны үүдэл эсийн банк байгуулах, цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлийн нөөцийн нөхөн хангалт, нөөцийн хяналтын зохицуулалт, цусны донор элсүүлэх, алдаршуулах, урамшуулахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Мөн хуулийн шинэчилсэн найруулгаар амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах шинэлэг зохицуулалтыг оруулж иржээ. Өөрөөр хэлбэл амьгүй донороос эс, эд, эрхтэн авснаар өөр нэгэн хүний амийг аврах боломжтой. Гэхдээ донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглоно гэж зааснаар хүний эрхтний наймаанаас сэргийлэх юм.
Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа 

УИХ хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэг хийгээд байгаа. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа Монгол Улсын хэмжээнд эрхтний донорын сүлжээ, хариуцсан нэгж Эрүүл мэндийн хөгжлийн төвд бий болж, нэгдсэн бүртгэлтэй болно. Ингэснээр донорын эх үүсвэр өргөн хүрээнд шийдэгдэж, зүрх, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хүн дээр хийгдэх бололцоо нээгдэх боломжтойг хэлж байгаа юм.

Сүүлийн 3 жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр гадаад улс руу явсан байх бөгөөд зөвхөн эмчилгээний зардалд 50.000-250.000 ам.доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт асар их эд материал, санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, чирэгдэл учирч, их хэмжээний мөнгө гадагшаа урсаж байгааг хууль санаачлагчид хэлдэг.

Донорын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас үүдэн иргэд ийнхүү гадны орны зорьсоор байна. Иймээс цаг үеийн шаардлагыг хангасан шинэ хууль хүлээлт үүсгэж байна.




 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-15 02:22:51
    Энд нэг их эдийн засгийн сонирхол байхгүй эрхмүүд энд үзүүлэхгүй эмчлүүлэхгүй тэгэхлээр гарах магадлал байхгүй ард түмнээ гэсэн нь гаргах байхаа