120 метрийн гүнд нурангид даруулсан иргэдийн амийг аварчээ

Энэ сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн  уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19,5 хувь, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байжээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгчээ.

Ослын дуудлагаар нийт 20 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.








 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ахиө 2017-11-15 06:41:05
    Хөөрхий дөө хэдэн төгрөг олж ар гэрээ тэжээх гээл явж бга шдээ. Налайхад өөр ажил мэргэжилгүй хүнд олдохгүйш дэ
  • Бат 2017-11-15 03:14:09
    Хэн энэ ам руу ор гээв дуртайдаа орж амиа сүйтгэх гээд одоо хэнийг буруутгах вэ
  • иргэн 2017-11-15 03:07:20
    ийм найдваргүй амнуудыг хаагаачээ налайхын засаг хэдэн хүн алах гээд байгаа юм бэ уул уурхайн сайдаа
  • аро 2017-11-15 02:28:33
    Баярллаа