Н.Түвшинбаярт “Чингис хаан” одон хүртээнэ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу  11 дүгээр сарын 19-ний ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Энэ 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмээр олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг нэрлэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлсэн.

Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

2008 онд Зуны олимпын  29 дүгээр  наадмын алт,  2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө, 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.

Найдангийн Түвшинбаяр 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний “хар” өдрийн иргэдийн үймээн, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 6 давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм.

Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, монгол түмний сэтгэлийн хоймрыг эзэлж, магнайг тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал - Найдангийн Түвшинбаяр Танд гүн хүндэтгэл, талархал илэрхийлье” гэлээ.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу болох юм.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон бөгөөд анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар анх тогтоосон байна. Энэ дагуу эхний 6 хүнийг шагнажээ.

Харин 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсноор тогтоолд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн-“Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгаж, өдгөө энэхүү дэг жаягийг баримталж байгаа юм.

Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр 2002 онд өсвөрийн бөхчүүдийн УАШТ-д түрүүлж, 2003 онд 17-18 насны  идэр бөхчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, тун удалгүй Булган аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цолтон болсон юм.

Түүний гаргасан амжилтаас дурдвал тэрээр Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгссөний дараа "Авар­га" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдо бөхийн төрлөөр хичээллэж 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ.

Нутагтаа Эрдэнэ-Очир баг­шийн удирдлага доор барилдаж байсан бол нийслэлд ирээд Халиуны Болдбаатарын шавь болж 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

Н.Түвшинбаяр 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэн.

2008 оны 8 дугаар сард Бээжин хотноо болсон зуны олимпийн 29 дүгээр наадмаас олимпийн наадaмд таван учраагаа дийлж Монгол Улсын түүхэнд олимпийн анхны алтан медалийг хүртсэн юм.

2012 онд болсон  Лондонгийн зуны олимпийн 30 дугаар наадамд дөрөв ялж, ОХУ-ын бөх Тагир Хайбулаевтай үлдэн мөнгөн медаль хүртэж олимпийн анхны хос медальтан болжээ. Мөн 2010, 2011 онд  Улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын аварга болсон. Энэ онд "Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж хүрэл медалийн эзэн боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оны 8-р сарын 25-нд Найданы Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цол шагнажээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.
 


























Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-17 02:38:19
    Гончигдорж багабанди Дэмбэрэл 3 ёстой яршиг л байна. Улс орныг дампууруулж хаясан муу новшнууд. юу хийсэн гэж шагнаж байгаан? Бусад нь яахав болж.
  • өд 2017-11-15 15:33:31
    монголын төлөө хөлсөө дуслуусан хүн зөв зөв харин ард түмний 30 хувийг ядууруулхад хувь нэмрээ оруулсан содном багабанди гончигдорж дэмбэрэл нарын одонг хураа
  • боль 2017-11-15 10:44:23
    Шинэ ерөнхийлөгч маань хэдэн бөх шагнахаас өөр ажил толгой алга боль улсаас юм авахаас өөр шидгүй бөхчүүдийг шагнахаа боль ажлаа хий
  • Зочин 2017-11-15 09:05:41
    ТҮВШИНБАЯРТ БАЯР ХҮРГЬЕ. МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ ШҮҮ.
  • Иргэн 2017-11-15 08:20:08
    Жүдочдын мандах цаг
  • Баяр хүргье 2017-11-15 08:00:49
    Н.Түвшинбаяр гэдэг энэ залуу монгол зан уламжлалтай сайхан харагддаг. Олимпын алт мөнгөтэй дэлхийн аврага хүн өөр байна уу Ингэхээр зөв хүнээ олжээ амжилт хүсье...
  • Зочин 2017-11-15 07:50:38
    Ардчилал дэмждэг хүндээ л өгсөн байна.Олон аавын хүүхдүүд байгаа шүү гэдгийг Баттулга ерөнхийлөгч хатуу санах хэрэгтэй
  • zochin 2017-11-15 07:47:01
    Genco 4 jild bukh Judochdiig turiin tom shagnaluudaar shagnah bha. Judoogoos uur amjilt gargaj bgaa humuus zondoo baimaar. Gencogiin baruun gard bayar hurge
  • хуульч 2017-11-15 07:41:55
    зөв хүнээ олж шагнажээ БАЯР ХҮРГЭЕ
  • МАШ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА 2017-11-15 06:12:41
    МОНГОЛ ТҮМНЭЭ ҮРГЭЛЖ БАЯРЛУУЛЖ, БАХАРХЛЫГ НЬ ТӨРҮҮЛЖ БАЙДАГ Н.ТҮВШИНБАЯР АВАРГАДАА БАЯР ХҮРГЭЕ!
  • Зочин 2017-11-15 05:54:06
    Монголчуудын бахархал нүдээ олсон шагнал бна
  • Зочин10 2017-11-15 05:52:44
    Түвшинбаярт өгсөнд баяр хүргэе. Түвшинбаярын хувьд ийм сайхан эрүүл саруул бие, ухаан хайрласан аав ээждээ баярлахаас өөр яахав дээ..... Ээж аавд нь ч баяр хүрг...
  • зочин 2017-11-15 05:34:42
    ТҮВШИНБАЯРТ БАЯР ХҮРГЬЕ. МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЛИЙН БЭЛЭГ ТЭМДЭГ ШҮҮ.
  • zochin 2017-11-15 05:29:55
    ereen deeltiin naiz
    • tdar 2017-11-15 07:34:27
      тэгэхээрээ бас болохгүй юу? атаач муу сда вэ чи
  • иргэн 2017-11-15 05:21:41
    маш зев шийдсэн бна дагвадоржид егч тэнэгтээгуй нь сайн хэрэг дэлхийин спорт японы барилдаан хоерыг ялгахтайгаа байгаа нь яамай даа