Ажилгүй иргэдийн 61,9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна
Статистикийн хорооноос өгсөн мэдээллээр Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд аравдугаар сарын эцэст 33.3 мянга болсны 24.2 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.1 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 7.2 мянган хүнээр, өмнөх сараас 1.1 мянган хүнээр буурч, 24.2 мянга болсны 13.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 6.9 мянга нь Улаанбаатарт, 5.2 мянга нь Хангайн бүсэд, 5.0 мянга нь Төвийн бүсэд, 4.5 мянга нь Баруун бүсэд, 2.6 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 10 сард ажилгүй 68.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 17.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 62.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 31.2 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 22.7 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 0.3 мянган хүнээр өссөн байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сансар 2017-11-16 04:41:26
    ИЙм олон жилгүйчүүд дээр нь ажил хайхгүй бгаа маш олон хүн бий Ядурал байнга нэмэгдэж бна ТЭГЭХЭД УЛСЫН СТАТИСТИК МЭДЭЭГЭЭР ХҮН САЯ ТӨГӨРӨГНИЙ ОРЛОГОТО ГЭЖ ...
  • jijgee 2017-11-15 10:35:26
    ene 2 namiig avj hayah tsag blson
  • Өвгөн 2017-11-15 06:19:11
    Үүнд аль ч нам нь ул суурьтай хандах хэрэгтэй боловч эрх мэдлийн төлөөх сүгүүд усан нүдлээд харахгүй биз дээ