Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж өсчээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Тус хорооны мэдээлснээр өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 мянган төгрөгөөр өсчээ.
 
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага гуравдугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2  мянган төгрөгөөр өссөн байна.
 
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 (10.0%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ӨРХИЙН МӨНГӨН ОРЛОГО

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл,  300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120.5 (13.7%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 137.4 (15.6%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 276.0 (31.4%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.5 (5.7%) мянга байна.

ӨРХИЙН МӨНГӨН ЗАРЛАГА
 
Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 69.6 (7.9%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 135.1 (15.3%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 284.2 (32.3%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш хэмжээний зарлагатай өрх 66.9 (7.6%) мянга байна гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ.
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-17 04:25:13
    hudlaa sh dee tegj l nemegdeed bgaa yum bol ger horoolold bga ailuud ni zeeleer ch bolson bairand orood utaa ni bagasahgui yu
  • иргэн 2017-11-17 02:50:05
    МАН-ынханы өрхийн орлого нэмэгдсэн байх. Тэрнээс биш 5 сарын 1-нд татвар нэмсэнээс хойш ард түмний орлого багасч, ядуурч байна.Статистикийн энэ судалгаа худлаа
  • Hhh 2017-11-16 02:22:08
    Odogyn 1 say 3-4 jiliin umnoh 650k tai tentsuu
  • Dumb 2017-11-15 17:14:07
    Ene munguur yag you hudaldaj avah ve ai?!?!
  • Үнэн 2017-11-15 13:44:10
    АН-ын үед Мэндсайхан гэж Гончигдоржийн хуурай дүү Статистикийн Хорооны дарга болоод ингэж худал мэдээ тараадаг болсон. Гончигоогийн гай одоо хүртэл үргэлжилсээр...
  • зочин 2017-11-15 10:24:17
    Ингэж худлаа тооцоо гаргадгаа болиосой. Арай ч дээ. Ядуурал газар авчхаад байхад ичээч ээ.
  • Эдийн засагч 2017-11-15 09:55:44
    Худлаа тооцоо байна. 33.6% нь ямарч мөнгөн орлогогүй гэж уншигдахаар бас 36.9 % нь ямарч зарлагагүй амьдардаг гэж уншиж ойлгохоор байх юм.
  • Худал мэдээлэл 2017-11-15 09:35:20
    Хаана ямар судалгаа хийчхээд ийм статистик мэдээлэл гаргаад байдаг юм бол???
  • gfv 2017-11-15 09:03:20
    энэ ямар ч судалгаагүй худлаа мэдээ гаргаад байх юмаа
  • Бат 2017-11-15 08:32:48
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-11-15 08:02:36
    цалин ер нэмгдэхгүй өөр орох орлрго байхгүй байхад яаж өсөөд байнаа татвар нэмэгдэн юмны үнэ өсөөд л байхад
  • билгээ  2017-11-15 07:46:05
    худлаа мэдээ тавихаа болиоч яасан б олоод өрхийн орлого нэмэгддэг байнаа