А.Ундраа, Б.Саранчимэг нар төрийг хохиролгүй болгоно уу
АТГ-аас сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх үүрэг өгсөн.

Энэ дагуу төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан билээ. Эдгээр нэрс дотор эрхэм төрийн түшээ бүсгүйчүүдийн нэр багтжээ.

Тодруулбал, жагсаалтын 37-д УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраагийн нэр байна. Түүний хувьд 1999 оноос АНУ-ын Хойд Каролинагийн их сургуульд сурч докторын зэрэг хамгаалсан байна. Үүнийгээ ч өөрийнхөө намтрын хуудаснаа бичжээ. Намтрын хуудаст тодоор бичигдсэн энэ сургуульд эрхэм гишүүн улсын зардлаар суралцан төгссөн ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Цөмийн хаягдлын асуудалтай хэсэгтээ нэр холбогдсон физикч гишүүнийг төрийн сангийнхан “эрэн сурвалжилж” байгаагаа зарлалаа.

Төрийн мөнгөөр боловсролоо дээшлүүлсэн гэрээний үүргээ биелүүлээгүй дараагийн төрийн түшээ хатагтай бол Б.Саранчимэг. Түүний хувьд 1994-1999 онд УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээ хариуцсан администратор ажиллаж байсан аж. Харин 1999 оноос АНУ-ын Гавайн Номхон далайн Их сургуулийг төгссөн байна. Ингэхдээ сургалтын төрийн сангаас зээл авсан ч мөн л гэрээний үүргээ биелүүлэлгүй том толгой гаргасан байна.

Төрийн мөнгөөр суралцаж, төрийн ордонд тухалсан эрхэм гишүүдийг БСШУСЯ ийнхүү олон нийтэд ил болголоо. АТГ-аас буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн болохоор эрхэм гишүүд өрөө хэрхэн барагдуулахыг харах л үлдэж байна.


 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-16 16:21:39
    төрийн томчууд болон мөнгөтэй хүмүүст хууль бараг үйлчилдэггүй шүү дээ. энэ талаар тэд нартай яаж ярьж цоллоод ч нэмэргүй
  • s 2017-11-16 15:22:14
    xarbuu ta nar. Xurtsiin asuudal yarixaar shantaaj bolgoj gargaj irj baigaa sh dee. Tyryyn gargaj tavij baixgyi yasiim, dandaa xuviin shantaaj
  • t 2017-11-16 14:46:02
    Ed nat odoo uih iin gisuun ymu. Offisiin ajiltan shi haragdaj ba sh de. Ymar teneguud ni iimerhuu hend ch heteggui ymnuudiig songodog bnaa.
  • dorj 2017-11-16 09:30:36
    möngöö avaad ih hurlaas hööj yavuul.Iim yos zuitei humuusiig töröös hol bailga!!
  • ард 2017-11-16 08:56:21
    ичих нүүргүй хүсүүс их хуралд ордог юм байна. Тэгээд бас том том дуугараад. Нэр дэвшихэд нь худлаа тодоройлолт хэн гаргаж өгөв.
  • зочин  2017-11-16 08:21:20
    ухаантай сурах чадвартай хүмүүсийг л улсын зардлаар явууламаар байх юмаа
  • uu huurhii bas ... 2017-11-16 07:45:53
    yu vee iim ih hurliin gishuud bas bdag yum uu?
  • Иргэн 2017-11-16 06:04:27
    Төлөөчээ та нар ардын хүүхдүүдэд үлгэр дууриал болоочээ, дараа сонгуульд битгий сонгоорой
  • 1  2017-11-16 05:04:15
    Даруй мөнгийг нь төлүүл. Яасан ичдэггүй шаарнууд вэ? УИХ-д нэрээ дэвшүүлэхдээ бодвол өр байхгүй л гэж хусаж дээ. Ийм нөхдөөр төрөө түшүүлж байна. Одоо яана даа....
  • dsn 2017-11-16 05:04:13
    huuliig guuli boltol sanaachildag modon tolgoituud zunduu l bn , ard tumen arav tavan tsaasand setgel aldarch songood baidag n ulsaa l suiruuleh yor !
  • яана даа, харамсаж байна 2017-11-16 05:01:05
    Жирийн иргэд зээлээ төлөх хэрэг байна уу?
  • Минг Лянь Хуа Финг 2017-11-16 01:20:33
    Энэ хоёр мэгж сургуулиа төгссөн юм уу? Диплом сертификат нь байна уу?
  • Ирээд 5 жил ажилласан л бол төлсөн гэж т 2017-11-15 16:49:11
    Энэ хоёр чинь Төрийн сангийн зардлаар сураад эх орондоо ирээд 5 жил ажиллачиж байгаам биш үү? ХАрин зээлээр сурчаад сураггүй алга болсон нөхдүүд их бий.
  • чи 2017-11-15 15:24:18
    төрийн мөнгийг завшигчид юм байна ийм байхад яаж өрөө төлөх билээ
  • Soongo 2017-11-15 13:57:47
    мөнгөө өгөөч, монголдоо ирээд 5 жил хаана ажилласан бол чөлөөлөгдөх юм, ялгаатай шүү
  • Зочин  2017-11-15 13:52:12
    Монголдоо ирээд 5 жил ажилласан бол зээлээс чөлөөлөх хуультай ш дээ. Харин буцаж ирэлгүй гадаадад өндөр цалинтай ажил хийж байгаа хүмүүсээс мөнгөө авах ёстой.
  • иргэд 2017-11-15 11:58:56
    Суралцаад төгсөхөд нь мөнгөө олж авахгүй яасан юм бэ?үйлдэл дээрээ баригдаагүй бол авч хэлэлцэхгүй хуультай
  • Зарлал 2017-11-15 11:14:02
    Ичдэггуй хулгайч нар бидний татвараар сурчихаад яг унэндээ сургуулиа тегсеегуй менгее телееч
  • зочин 2017-11-15 10:34:13
    ийм л чөтгөрүүдийг сонгосондоо харамсаж бн.зарлаагүй бол ичихгүй гүрийгээд байх нээ. бушуухан төлж нэр төрөө цэвэрлэ.
  • Tugs 2017-11-15 10:10:07
    Эрхэм гишүүд төрийн сангийн зээлээ төлөөд нэр төрөө сэргээх л үлпэх шив дээ.
  • Зочин  2017-11-15 09:59:26
    Яасан ичдэггүй амьтад вэ?????? Тэгээд хууль биелүүлье гээд том том яиад явж байгаа даа. Дариу төлөхийг шаардаж байна.
  • яана даа, харамсаж байна 2017-11-15 09:52:55
    ОДОО ил болсон, төлөх байлгүй дээ. Монголын хоног арай хийж өнгөрөөж буй ядуучуудыг бодвол өндөр цалин, орлоготой хүмүүс байна.
  • Зочин 2017-11-15 09:43:06
    Мөнгөө төл балиар авгай нар, ичдэггүй юм бэ яасан!
  • Unen 2017-11-15 08:33:13
    Suraad mongoldoo irsen humuus bna. Gereend Turiin sangiin zeeleer bish Tetgelegeer sursan gej baiga. Mongoldoo irsen tohioldold tuluhgui gesen gereetei baidag.
  • Бат 2017-11-15 08:32:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • baliar luibarchid munguu uguuch shunal i 2017-11-15 08:15:12
    mm
  • зочин  2017-11-15 07:56:37
    Ичээч энэ 2 авгай, зээл нь олдохгүй хичнээн олон авъяастай хүүхдүүд сурч чадахгүй байгаа билээ дээ. Энэ 2 т өгөөд байхдаа ч яадгийн, авсан бол төлөөч.
  • Unshigch 2017-11-15 07:51:07
    Ireed ajillaj baigaa l um baina. Ogt ireegui humuusee yah um bol
  • R 2017-11-15 07:31:47
    Ijeej nowshnuudaa
  • иргэн 2017-11-15 07:16:17
    хун сармагчингаас ер нь бу сад амьтадаас ялгагдах ганц шинж нь ичих иймэрхуу этгээдууд эрх биш ичих юм болов уу эсвэл уих - ын гишуун болохоор ичихээ байдаг юм ...
  • kk 2017-11-15 06:59:12
    Ichih bulchirhaigaa mes zasal hiilgeed awhuulchaa biz