Нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 5.2 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 761.9 сая америк доллараар тус тус өсчээ.

Экспорт  өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 261.7 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 165.5 сая ам.доллар, автобензин 58.8 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 163.3 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 109.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 95.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.