Б.Хурцын томилгоотой холбогдуулан хуулийн зөрчил үүсэв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг хэлэлцэв.

Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад томилуулах саналыг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжсэн юм. Хуралдааны эхэнд Элчин сайд томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилогдох гэж буйтай холбогдуулан иргэдээс гомдол олон ирж байгаа. “Хэд хэдэн шалтгааныг тайлбарлаж, томилгоог хэлэлцэх асуудлыг хойшлуулж, нээлттэй сонсгол хийж өгөөч ээ” гэсэн санал гаргасан. УИХ-ын бусад гишүүдийн ч гэсэн саналыг үндэслэж, томилгоо хэлэлцэхийг хойшлуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан юм. 

Харин Байнгын хорооны О.Содбилэг “УИХ-ын Дэгийн тухай хуульд санал болгосон Элчин сайдыг долоо хоногийн хугацаанд томилох ёстой. Дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын хуулийн алийг нь барих, ямар зохицуулалтаар явах талаар гишүүд болон УИХ-ын Тамгын газрын даргаас  тодорхой санал, мэдээлэл өгөх ёстой” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Энэхүү томилгоотой холбоотой нийтийн сонсгол хийлгэх тухай саналыг 21 гишүүн гаргасан. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлд Томилгоотой холбоотой нийтийн сонсгол хийхээр УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс дээшгүй хувь нь санал гаргах юм бол УИХ сонсгол явуулах ёстой. Энэ хууль  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн акт.  Дэгийн тухай хуулиар элчин сайдаар томилуулах асуудлыг өргөн мэдүүлснээс хойш байнгын хороо хэлэлцэж шийдвэрээ гаргана гэдэг хуулийн зохицуулалттай боловч томилгоотой холбоотой “Нийтийн сонсгол” явуулах эрхээ эдлээд УИХ-ын гишүүд хүсэлтээ өргөн барьсан. Элчин сайдаар тагнуулын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан энэ хүнтэй холбоотой, нэр бүхий зарим улстөрчидтэй холбоотой нийгэмд эзэн биегүй ноцтой асуудлууд яригдаад байгаа. Тиймээс энэ эргэлзээг нэр мөр болгож, эргэлзээг тайлж, томилгоог хийх хэрэгтэй” гэлээ.  

Улмаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Харин хоёр хуулийн зөрчил байгаа учраас уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээс өмнө “Нийтийн сонсгол” хийх  чухал гэж Байнгын хороо үзэв. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • пҮЖИЙ 2017-11-16 15:50:09
    Хуулиа засах нь мэдээж чухал Гэвч Хурцыг шалгах нь хамгийн чухал байна. Олон хүний амь нас хохирол яригдаад байна.
  • Бат 2017-11-16 01:11:41
    Батзандан болон бусад гишүүд хуулийн талаар мэдлэг нингэн лалар гэгдгээ харууллаа
  • Хурцыг шоронд 2017-11-15 17:38:44
    Хурц тэр хэргуудийг цааш нь явуулж шийдэхийн оронд гацааж уг хэргуудээр шантааж хийгээд сурчихсан пздаа байна. Яаг энэ аргаар Эрдэнэтийн 49 Эбээдээ авч огсон юм...
  • Hyylich 2017-11-15 15:52:21
    Zurchil gj uy yariad bga ym be. YIH-aas tomildog hynd sonsgol hiideg bolohoos Erunhilugchin tomildog hynd sonsgol hiih erh zyin yndes bgyi . Gishyyd hyyli zurch...
  • Haltmaa ch bilyy Altmaa ch bilyy zail 2017-11-15 15:03:47
    Iim tortei baihaar ogt torgyi baidan ni hamaagyi deer. Odoo tor zasgaas ard tymend handaj negch yg heleh erh baihgyi shyy. Nogoo hyreldyh yagaad bylh zalgiv.
  • ме 2017-11-15 14:58:57
    нүдний булай, түмний шившиг. бүгд бүлдэгээ базуулчихсан.
  • zochin 2017-11-15 14:16:58
    IIM LALARAAS BOLJI MAN-YN ERIN INGEED DUUSWAA , KHUURKHII
  • Цнд 2017-11-15 13:35:48
    Энэ76н эрхүүд чинь бүгдээрээ но-той шүү. Хурц гэгч нь бүгдийг нь жижгэрүүлж гөлөг болголоо
  • zochin 2017-11-15 10:29:26
    Ene turiin undurlugvvdiig yah be...Er ni Mongol ulsiig unagaad bgaa ene UIH-iig taraaval zohiltoi..Erunhiilugchiig ch gesen tatval taarna.....uyn eb negdel ve.....
  • иргэн 2017-11-15 10:18:04
    МОНГОЛЫН ТӨР ТОМУУ??? ИРГЭН ХУРЦ ТОМ УУУ????
  • Хурц 2017-11-15 10:10:08
    Монголын төр гэж байдаггүй юм байна. Монголын Хурц гэж байдаг болжээ
  • уншигч 2017-11-15 10:08:50
    Бага дээр нь дарж авахгүй бол наадуул чинь дийлдэхээ болино шүү
  • ЭНХ 2017-11-15 09:37:17
    ГИШҮҮД ТӨМСӨГДҮҮЛСЭН ҮГҮЙ НЬ ХАРАГДАНА ДАА, ЯМАР Ч БАЙСАН 22 ХҮН ТӨМСӨГДҮҮЛЭЭГҮЙ Л ЮМ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧ ЕР САЙД 2 Ч ХООСОН АМ ШАЛДАН ГУЯ ГЭДЭГ НЬ ХАРАГДСАН
  • hyn ynemsih argagyi yum yarizgaana! 2017-11-15 09:34:34
    Mongoliin tord baigaa malnuudaas bolj eb negdel tord alga?ajilaan meddeggyi esbel byryy hiideg ch ikhe medegch baidag boltoi!ene luibarchingyydiig yarij baigaa ...