БНСУ-д байгаа Монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөлөө

БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр 14.29 цагт 5.4 балл, 16.49 цагт 4.6 баллын газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна.

БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна.

Монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгджээ.

Иймд Гадаад харилцааны яамны зүгээс Солонгост байгаа монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-16 01:17:33
    Энэ яахав Улаанбаатарт энэ замбраагүй тэгээд голын голдрилд баригдсан барилууд гүний ус газар хөдлөлтөнд улам их өгдөөж бүжиг хийдэг