Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэнэ

Дэлхий нийтээр зам тээврийн осол, эндэгдэлд өртөгсөдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн “Ням” гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын хэмжээнд “Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тэдгээрийн дурсгалыг хүндэтгэх” өдрийг дөрөв дэх жилдээ  МБШТөв Гандантэгчэнлин хийд, ЗЦА, НЭМҮТ хамтран тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жилийн арга хэмжээг өнөөдөр “Хүсээгүй дайныг зогсооё” нэгдсэн уриан дор зохион байгуулах бөгөөд үүний хүрээнд:

09:00-11:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд Ерөөл хурна.
07:00-22:00 цагт: Гандан дуганд Номын сахиусанд залбирал даатгал хурна.
09:00-11:00 цагт: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дуганд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, ЗЦА, НЭМҮТ-ийн удирдлагууд зул өргөж даян дэлхийн амар амгалангийн төлөө залбирал, зан үйл үйлдэнэ.

Мөн арга хэмжээний үйл ажиллагаа болон хэвлэлийн хурал өнөөдөр 10.00 цагт Замын цагдаагийн албаны Журмын хашаанд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-17 03:45:02
    Тиймээ Монголд хэнч мэдэхгүй аллага явагдаж байна. Жилд 600 гаруй хүн зам тээврийн ослоос болж нас барж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээн хүрсэн
    202.55.191.99
    Мэдэгдсэн Хариулах