Олимпийн гудамж дагуух моднуудыг тайрчээ
Олимпийн гудамж дагуух бүх модыг өнгөрсөн шөнө тайрсан талаарх мэдээлэл цахим орчинд тархжээ. Тэгвэл “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд уг үйл ажиллагаа явагдсан байна. 

Тодруулбал,  Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эхлүүлээд байгаа нь энэ аж. 
 
Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох гүүр, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын гүүр, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух гүүр, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм.

Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-18 01:34:55
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-17 16:10:26
    гүүрнээс чиньилүү мод шүү
    202.179.26.77
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-11-17 12:55:55
    Бутээн байгуулалтын зориулалтаар тайрах хэрэгтэй бол тайрна л биз .Харин дараа нь дахин суулгах хэрэгтэй.Худлаа хайран майран гэж гоншигонох хэрэггуй
    43.242.243.241
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-11-17 09:04:58
    shiljuulj suulgaj boloogui yum bolow uu? Zaawal tairch hayaad l negent horsondoo shuugaad olon jil bolson Modiig uhaad shiljiileh l deer baij dee S. Batboldooo
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • сүртэй 2017-11-17 07:33:24
    хайран мод
    124.158.90.56
    Мэдэгдсэн Хариулах
  • сүртэй ш д 2017-11-17 07:07:38
    тайраа л биз дараа нь суулгана л биз
    202.179.26.242
    Мэдэгдсэн Хариулах