Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч боллоо

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 40-д шууд орж байгаа юм.



Дэлхийн миссийн тэмцээн нь “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа” гэсэн үндсэн таван шалгаруулалттай. Ц.Энхжингийн хувьд бусад төрлүүдэд ч мөн амжилттай оролцсон. Тодруулбал, “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд тэрбээр хөрсний бохирдол, тэр дундаа гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төслөөрөө шилдэг 20-д шалгарсан. Мөн "дэлхийн бүжиг" төрөлд шилдэг тавд шалгарч, гурван тэрбум үзэгчтэй тайзан дээр үндэсний бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээсэн юм.
 


Түүнчлэн “Спортлог мисс”  төрөлд шилдэг наймд, “Мисс топ модель”-д шилдэг 30-д шалгарсан.



БНХАУ-ын Санья хотод болж буй “Дэлхийн мисс 2017” тэмцээнд 127 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр титмийн эзэн тодрох юм.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gaihamsigtai bysgyi!!! 2017-11-18 12:11:38
    Bayar hyrgye,tyryylehiig hicheegeerei!!!
  • ook 2017-11-18 09:50:37
    ӨТГӨН ХАТАЛТААС АЙХГҮЙ БОЛЛОО... 89061323 Өтгөн хаталт үүсэх гол шалтгаанууд: - Ус бага уух - Хөдөлгөөний дутагдал - Эслэг хүнс идэхгүй байх - Амин дэм эр...
  • irgen 2017-11-18 08:17:51
    Sain bn.Bayartsetsegiin huchiig aw.tsaadah chini mundag shu.
  • Баяр хүргие 2017-11-18 07:15:57
    Түрүүлнэ гэдэг чинь мундаг шүү. Бар хүргие. Гайхамшигтай
  • батбаяр  2017-11-18 07:09:41
    монгол улс нэр гаргаж байгаа Энхжин дүү амжилт хүсэж байна монгол улс хүчтэн 2017он Хүчрхэг монгол улс эх орон 2017