Өнөөдөр Н.Түвшинбаярт ”Чингис хаан” одон хүртээнэ
Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр болсон. 
 
Чингис хаан одон хүртээх ёслол өнөөдөр морин цагт болно Төрийн ордонд болно. Мөн өнөөдөр дараах арга хэмжээнүүд товлогджээ.
 
Цаг Зохиогдох арга хэмжээ Хаана
10:00 Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол Чингис хааны талбай
10:10 Монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт Чингис хааны талбай
10:40 Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол Чингис хааны талбай
11:40 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө
12:30 Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна Чингис хааны талбай
12:40 Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ Чингис хааны талбай
12:50 Төрийн тулганы гал бадраах ёслол Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр
14:00 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөө
17:40 Төрийн далбаа буулгах ёслол Чингис хааны талбай
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2017-11-19 04:57:25
    Кичи энэ баттулгийг хэрэггүй сонголоо хайран сайхан шагналуудууг тойрон хүрээлэгчид болон хэдэн тэнэг бөхчүүд рүү цацаад дууслаа ядаж баялаг бүтээгчдээ дэмжээсэ...
    66.181.184.139
    Мэдэгдсэн Хариулах
    • Энхүүш 2017-11-19 04:57:46
      Яг зөв
      66.181.184.139
      Мэдэгдсэн Хариулах