МАН-ын төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

МАН-ын Их хурал түр завсарласан бөгөөд үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилнэ. “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл” салбар хуралдаан Соёлын төв өргөөнд болох бол “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” салбар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болно. Харин “XXVIII Их хурлаас уриалга” хэлэлцэх салбар хуралдаан мөн л Тусгаар тогтнолын ордны Бага танхимд үргэлжлэх юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дэмжигч 2017-11-20 07:51:08
    Эвтэй бол хүчтэй гэдгийг санах хэрэгтэй Дараагийн сонгууль ойрхон байна шүү
    124.158.77.204
    Мэдэгдсэн Хариулах