Оффшорт буй мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: Монголын Банкны холбооноос, Европын Холбооноос санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх үйлчилгээ хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнесийн санхүүгийн хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор Туушин зочид буудалд зохион байгуулна.

09:00 цагт: "Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье" Сүрьеэгийн үндэсний сургалт ЧУУЛГАН "Blue sky" төвийн 3 давхрын DIAMOND хурлын танхимд болно.

09:30 цагт: Ус, цаг уур судалгаа мэдээллийн хүрээлэн, Япон улсын Нагояа Их Сургууль, Пипл Ин Нийд ОУТББ, Их Британи улсын Оксфордын Их Сургууль, oлон улсын Улаан Загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй "Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл" мэдлэг солилцох чуулган-2017 болно.  Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд

10:00 цагт: Уул уурхайн бус Экспортлогчдын үндэсний чуулган Корпорэйт Конвейншн Центрт эхэлнэ.

10:00 цагт: Хvvхдийн номын ордны их танхимд Улсын алдарт гавъяат уран зохиолч, судлаач, тер, нийгиийн зvтгэлтэн С.Буяннэмэхийн мэндэлсэний 115 жилийн ойд зориулсан "МОНГОЛ БИЧГИЙН ИХ ХVН СОНОМБАЛЖИРЫН БУЯННЭМЭХ" эрдэм шинжилгээний хурал, номын нээлт болно. Хаана: Хүүхдийн төв номын сангийн Боловсрол хөгжлийн их танхимд

10:00 цагт: ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН-г төрийн байгууллагуудад хүлээлгэн өгөх, санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын 6 давхрын хурлын танхимд болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсад орчин цагын архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиох гэж байгаатай холбоотойгоор Архивын ерөнхий газраас зохион байгуулах үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монголын Үндэсний музейн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах зорилгоор “Сэтгүүлчдэд нээлттэй музей” арга хэмжээг Монголын Үндэсний музейд зохион байгуулна.
 
11:00 цагт: Гэр хорооллын хүүхдүүдэд номын сангийн үйлчилгээг ойртуулах, тэдний ном унших дадлыг нэмэгдүүлэх зорилготойгоор Гүүд Нэйборс Монгол ТББ-н Чингэлтэй салбарт хэрэгжиж буй Ботгохон явуулын номын сан төслийн нээлт  Ботгохон суурин номын санд болох гэж байна. (Хайлаастын завсар нэгдүгээр буудал дээр)

11:00 цагт: Бага насны хүүхдийг хүчирхийлэлд өртсөн хойно бус өртүүлэхгүй байхын тулд хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ? Нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын арга барил, олон улсын сайн туршлага нэвтрүүлж буй жишээг танилцуулна. Хангарьд ордны баруун талд байрлах тавдугаар цэцэрлэг

11:00 цагт: “МОНГОЛЫН ТЕАТРЫН ДЭЭД БОЛОВСРОЛ – 60” 11:00-12:00 үзэсгэлэн, номын нээлт Монголын театрын музейд болно.

12:00 цагт:  МҮОНРТ-ийн  Нээлттэй хаалганы өдөрлөг МҮОНРТ-ийн төв байранд болно.

12:00 цагт: Нээлттэй Нийгэм Форум Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөгөөнийгзохион байгуулж байна. Өнөөдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зөвлөгөөнд оролцсон төсвийн чиглэлээр ажилладаг ИНБ-ын төлөөллүүд аймаг, нийслэл, дүүргүүдийн орон нутгийн төсөв, санхүү, худалдан авалтын ил тод байдал, Шилэн дансны хуулийн хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгнө.

12:00 цагт: ХБНГУ-с Монгол Улсад суугаа элчин сайд Штефан Дуппщл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад бартаат замын 60 мотоциклийг гардуулан өгнө. Эдгээр мотоциклуудыг УТХГН-ийн найман хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгөх юм. Хаана: ХБНГУ-н элчин сайдын яаманд

13:00 цагт: Фэйсбүүкийн "Сайхан бүсгүй" группын 130.000 гаруй мянган ээжүүд, эмэгтэйчүүд нийлэн өөрсдийн хандиваар нэгэн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж, тохижуулж бүрэн дуусгалаа. Энэхүү цэцэрлэгийн нээлт ХУД, Яармагийн эцсийн 73-р цэцэрлэгт болно.

13:00 цагт:  Я.Мишиглэндэнгийн нэрэмжит “Татварын бүртгэл 2017” олимпиадын 2-р шатны шалгаруулалт Татварын ерөнхий газрын 8 давхарт болно.
 
13:00 цагт: МЗХ-ны Залуус танхимд "Хөдөлмөр Нэмье" хөдөлмөрийн яармаг болно. Яармагт 30 гаруй байгууллага оролцож, оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна.

14:00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  салбарынхаа мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзалт хийнэ. Үндэсний хөгжлийн газрын хурлын танхимд /3 давхарт/ болно.

14:30 цагт: “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сургалт, хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эхэлнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өөөрсдийгөө яах вэ, энэ нөхөр? 2017-11-23 09:42:01
    k k k, Баттулга, Хүрэлсүх 2 тэгээд оффшор мөнгийг аваад ирэх үү, эрт урьд цагт эмгэн өвгөн 2 .... амар сахандаа жаргажээ.