Шүлхийн улмаас 343  үхрийг устгалд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарсны улмаас тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.

Одоогоор шүлхийн голомтод Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Голомтын бүсэд 40 өрхийн 343 үхрийг устгаж, 414 үхэр тусгаарлаж, 845 ямаа, 178 хонь, 16554 үхэр, 2227 гахай, нийт 19804 мал, амьтныг вакцинжуулжээ.

Мөн ЗТХ-ийн сайдын тушаалаар Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгахыг хязгаарлаж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байгаа юм. Түүнчлэн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр ерөнхий боловсролын Билиг, Хэрх, ДБ, 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Зүүнхараа политехникийн коллеж, Нархан, Моносхон, Мишээл, Цэцэгхэн, Олимп, Эден, Янзагхан цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаажээ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-11-23 12:24:23
    malaa eruul egsej chadahgui baigaa malchid yamar hariutslaga huleeh be. ted hengelelt hangalttai edeldeg
  •  2017-11-23 03:04:39
    яагаад ингэж ойр ойрхон олон гзара гараад байгааг судалж арга хэижмээ аваач: тараахгүй байх арга аваач: ариутгал хийнэ гэж халтар юм хийж байгаа даа
  • ??? 2017-11-23 02:39:49
    Зүүнхараад нэг айлын 10 гаруй үнээг тугалтай нь ачаад аваад явжээ! Бодвол устгасан байх. Төрөөс нөхөн төлбөр олгох уу? Хүний өмч хурааж авсан!!!