“Архангай Алтан Дорнодын дайчид”  гурав дахь хожлоо авлаа
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр болсон тоглолтуудын тоймыг хүргье.

Завханчууд гурав дахь ялагдлаа хүлээлээ

MNBA Үндэсний лигийн хүснэгтийг тэргүүлэгч Архангай Алтан Дорнодын Дайчид Завхан аймгийн багийн эсрэг тоглолоо. Тоглолтын эхнээс л Архангай аймгийн баг илүү тоглолтыг үзүүлснээр 88-54-өөр улирлын гурав дахь хожлоо авсан юм.

Энэ тоглолтод Архангай аймгийн баг 51 хувьтай довтолсон бол Завхан аймгийн баг 28 хувийн тааруухан довтолгоотой байлаа. Мөн Архангай аймгийн бөмбөгний шилжилт тун сайн байсан бөгөөд багаараа 28 оновчтой дамжуулалт өгсөн бол Завхан аймаг 16 оновчтой дамжуулалт өгсөн байна. Мөн Завхан аймгийн баг 36 бөмбөг алдалт хийсэн тааруухан үзүүлэлттэй тоглолоо. Харин Завхан аймгийн баг самбартаа 53-36-аар илүү байжээ.

Хожил байгуулсан Архангай аймгийн багаас ОУХМ Э.Цэвэлдорж 16 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүллээ. Мөн М.Оюунбаатар 13 оноо, Х.Эрдэнэ-Очир 11 оноо авсан байна. Харин эсрэг багаас Н.Бат-Оргил онцгой байж 19 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийж гайхалтай тоглолтоо гаргасан юм. Гэхдээ Завхан аймаг багаараа жигд байж чадсангүй улирлын 3 дахь ялагдлаа хүлээлээ.

Эрч хүчтэй Хэнтий ЭБЭГ баг хоёр дараалан хожив

Хэнтий ЭБЭГ болон Баянхонгор Мазаалай багуудын тоглолт тун гайхалтай боллоо. Тоглолтын эхнээс л тэнцүү өрсөлдөөн үзүүлж шийдвэрлэх үед илүү байсан Хэнтий аймгийн шигшээ баг 93-84-өөр улирлын хоёр дахь хожлоо байгууллаа.


Хэнтий аймгийн баг энэ тоглолтонд будагтай талбайгаас 46 оноог авсан бол эсрэг багтаа 34 оноог алдсан. Мөн хурдан довтолгоогоор 21 оноог авсан бол 12 оноог эсрэг багтаа алджээ. Харин Баянхонгор Мазаалай баг довтолгооны хоёр дахь боломжоор 21 оноог авсан бол эсрэг багтаа 9-хөн оноо алдсан байна.

Энэ тоглолтод Б.Мөнхбат 21 оноо 18 самбар авч оноо болон самбараас бөмбөг авалтаар бүх тоглогчидыг тэргүүлсэн бол Э.Элбэг-Эрдэнэ 16 оноо авч Хэнтий ЭБЭГ багийг тэргүүллээ. Хэнтий ЭБЭГ багаас М.Даваадорж 15 оноо, Г.Тамир 14 оноо, Б.Эрдэнэболор 13 оноо авсан байна. Харин эсрэг багаас О.Ганзориг 15 оноо, 9 самбар,3 бөмбөг таслалт, Э.Ариунболд 11 оноо авлаа.

Төв Ургац баг улирлын хоёр дахь хожлоо авлаа

Улирлын эхний хоёр тоглолтдоо дараалан ялалт байгуулаад байсан Дархан Бурхантын Буганууд баг 3х3 Азийн аварга ОУХМ Д.Дэлгэрнямаар ахлуулсан Төв Ургац багтай учраа тааран тоглолоо. Хоёр баг дөрвөн үеийн турш тун тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн юм. Ингээд эцсийн мөчид Төв Ургац баг 79-74-өөр хожил байгууллаа.

Төв аймгийн шигшээ баг самбартаа илүү тоглолтыг үзүүлж багаараа 57 самбар авсан бол Дархан-Уул аймгийн баг 37 самбар авсан байна. Мөн  Төв аймгийн залуус багаараа алсын зайн 22 шидэлтийнхээ долоог амжилттай болгож 31 хувьтай довтолсон бол Дархан-Уул аймгийн баг 12 шидэж ердөө нэгийг л амжилттай болгосон байна. Тус тоглолтод Төв Ургац багаас ОУХМ багийн ахлагч Д.Дэлгэрням 23 оноо, 19 самбар авч багаа тэргүүлсэн бол Б.Дорждамба 12 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ. Харин эсрэг багаас Т.Цогбадрах 13 оноо, 3 самбар, Э.Энхтөгс 12 оноо, 4 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн байна. Хамгаалалтад Г.Алтансоёмбо онцгой байж 5 хаалт хийж бүх тоглогчдыг тэргүүллээ. Харин 7 оновчтой дамжуулалт өгсөн З.Доржсүрэн оновчтой дамжуулалтаар бүх тоглогчидыг тэргүүллээ.
 


Үндэсний лигийн дараагийн тоглолтууд бямба гарагт/11.25/ МҮЭСТО-нд болно. Эхний тоглолт 13 цагаас Өвөрхангай болон Сүхбаатар багуудын хооронд болох бол 14:30 цагаас Увс Нуур багийн эсрэг Хөвсгөл Нэг-Үе, 16:00 цагаас Ховд Шонхоруудын эсрэг Сэлэнгэ аймаг гэсэн тоглолтууд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.