Долоо хоногийн тойм
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдлоо
МАН-ын XXVIII Их хурал болж өнгөрлөө. Хуралдаанаар намын дүрмээ шинэчлэн баталж, намын даргаа сонголоо. Монгол Ардын Намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 15 дахь даргаар сонгогдлоо.
 
МАН УЗ-ийн бүрэлдэхүүнээ шинээр сонголоо
 
МАН-ын шинэ бүрэлдэхүүнтэй Бага хурал өчигдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр сонголоо. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлд нийт 29 гишүүн багтаж байгаа юм.
Бүрэлдэхүүнд  У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Х.Баделхан, М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат, С.Батболд, Т.Аюурсайхан, Г.Солтан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, О.Содбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Сү.Батболд, Ч.Улаан нар багтжээ.
 
Цаазын ялыг сэргээх санал хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт"  сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо.
 Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Тэрбэээр хэлсэн үгэндээ "Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой өдөр бүр сэтгэл сэрдхийлгэм гэмт хэрэг гарч байна. Бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байна. Цаазын ялыг сэргээх саналтай байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй" хэмээн онцлов.
 
П.ГОО
Оллоо.м н
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amar 2017-11-25 11:58:01
    Eronhiilogchiin zob
    172.56.2.231
    Мэдэгдсэн Хариулах