“Гүн гэрийн гүнж” дуурийг  тоглоно
УДБЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг энэ сарын 25, 26-нд тоглоно. 
Энэхүү гурван бүлэг, таван үзэгдэл бүхий дуурийн үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэстэй аж. 

Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн. Доктор Л.Эрдэнэчимэгийн "Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай" судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ. Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байх хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй хоёр цэрэг Цао-Цао жанжны үзэсгэлэнт гүнжийг хулгайлан, Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал өрнөнө.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.