850 сурагч “Иргэний андгай” өргөнө
Ерөнхий сайдын ивээл дор “Монгол Улсын Иргэний андгай өргөх” ёслол 15 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Монголын Залуучуудын Холбоо, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж буй тус ёслолын ажиллагаа  өнөөдөр Төрийн ордонд болно. Ёслолын ажиллагаанд 16 настнуудын төлөөлөл болсон 850 сурагч оролцож, салбар салбарын манлайлагч залуучуудаас иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай өргөх юм.

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тус арга хэмжээнд энэ жил Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр, Загвар өмсөгч, Яг түүн шиг шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгнө.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.