Ирэх сард цаг агаар ямар байх вэ

Цаг Уур, Орчны Шинжилгээний газраас ирэх арванхоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.

Урьдчилсан мэдээгээр ирэх сард Завханы зүүн, Баянхонгорын баруун хойд хэсгээр, Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Харин Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар, Хэнтийн баруун өмнөд,  Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас хүйтэн байх төлөв гарчээ.


БAРУУН АЙМГУУДЫН НУТАГ

 
Агaaрын температурын дундаж нь Увс, Завханы хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өвөр говиор 10-15 градус, бусад хэсгээр 18-23 градус хүйтэн байх ба  Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.


Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Идэр, Тэс, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе,  гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Идэр, Тэс, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын баруун, Говь-Алтай, Баяхонгорын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Завханы зүүн, Баянхонгорын баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.



Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр  нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.  


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТАГ


Агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байх ба Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, Өвөрхангайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус өдөртөө 29-34 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, зөвхөн Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТАГ


Агаарын температурын дундаж нь Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн буюу Хэнтийн баруун өмнөд, Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Хэнтийн зүүн хойд, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй байна.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м\с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй.
 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТАГ

 
Агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхнийн хагаст хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Өмнөговийн баруун болон зүүн өмнөд, Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй байна.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.


Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.