Ч.Санжаадамба аварга тав дахь удаагаа түрүүллээ

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсаны түүхт 93 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг барилдаанд аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Ө.Бат-Орших, заан Б.Батмөнхнараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосоноос улсын аварга Ч.Санжаадамба тав дахь удаагаа түрүүллээ.

1990 оноос хойш тогтмол болж буй уг барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн байдаг. Залуу аварга таван түрүүтэй нэхэж явна.

Шинэхэн гарьд Ө.Бат-Орших сайхан барилдаж үзүүрлэлээ. Бяртайгаас гадна бэлтгэл тун сайн байгаа нь илт байв.  Их шөвөгт П.Бүрэнтөгс, Н.Батсуурь арслангууд эрэмбэ заан үлдлээ. Н.Батсуурь арслан залуу арслан Э.Оюунболдыг амалж барилдсан нь бас л аатай гоё барилдаан болов. Р.Пүрэвдагва арслан гурвын даваанд аймгийн арслан Эркебуланаас даагаа нэхэхээр амалсан ч тахимдах гэж хөөж яваад хавируулж өвдөг шороодлоо.

Дашрамд дуулгахад,, Содномдорж арслан, Гончигдамба гарьд нар эмчийн магадлагаатай, барилдаанаас чөлөөлөгдсөн байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.