This text will be replaced

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаагийн ээлжит уран бүтээл “Космик” дууг  хүргэж байна. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa” цомогт багтсан “Утасны чинь дугаар 3.0” дууны клипний үргэлжлэл аж.

Сонирхуулахад, түүний бага хүү Б.Өнөболд нь шинэ дууны клипэнд нь тоглосон байна. Энэ тухай дуучин маань өөрийн цахим хуудаснаа “Та бүхэндээ клипнийхээ нэгэн тайлал болох зүйлийг үзүүлж байна. Энэ дүрд тоглосон хүү бол миний бага хүү Б.Өнөболд байна аа! Эх хүн болсон хойно хүүгээ жоохноор нь төсөөлж яах бол, ингэх болов уу тэгэх болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл хүү маань том эр болж, өөрөө хариуцлагтай ажиллаж байгааг нь хараад эр өсөж эсгий сунаж дээ гэж бодсон шүү” хэмээжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.