2017 оны хөгжмийн шилдгээр С.Соронзонболдын бүтээл шалгарав

Засгийн газрын тогтоолоор баталсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2017 оны хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлийг шалгаруулжээ.

2017 онд Улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн, шилдэг бүтээлд хөгжмийн зохиолчдын нийт 13 шилдэг бүтээлээс Зөвлөлийн саналыг үндэслэн дараах таван бүтээлийг тодруулсан байна. Үүнд:

 
  • Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд “Үндэсний найрал хөгжимд зориулсан 4 ангит бүтээл”,
  • Хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат “Ттөгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан 3 ангит концерт”,
  • Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр “Оршихуйн үнэн” симфони чуулбар,
  • Д.Цогтсайхан “Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт”,
  • Д.Ариунболд “Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл” тус тус шалгарчээ.


БСШУС-ын сайдын тушаалын дагуу 2017 онд улсын санд худалдан авсан дээрх бүтээлийг олон нийтэд сурталчлах, хөгжмийн зохиолчид батламж гардуулах ёслолыг өнөөдөр Улсын Филармоний концертын тайзнаа зохион байгуулах аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.