“Гоёл-2018” наадмын шилдгүүд тодорно
Монголын загварын салбарын шилдгүүд маргааш тодрох гэж байна.

Тодруулбал, Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2018” наадмын хаалтын ёслол энэ сарын 29-ний өдөр СТӨ-нд болж, “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацийн эздийг тодруулах юм. Мөн уламжлал ёсоор “Шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгч”, “Топ модель”-ийг шалгаруулна. 

“Гоёл” наадам загварын долоо хоногоор эхэлдэг бөгөөд энэ жилийнх нь арваннэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Blue Sky Tower-т болж өндөрлөсөн юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.