Москвад “Монголын кино өдрүүд” болно
ОХУ-ын Москва хотноо энэ сарын 29-өөс ирэх сарын 03-ны өдрүүдэд “Монголын кино өдрүүд”  зохион байгуулагдана.
 
Арга хэмжээг ОХУ-ын Соёлын яамтай хамтран, Монгол Улсаас ОХУ-д  суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр БСШУСЯ  зохион байгуулах юм.
 
Кино өдрүүдээр Монголын нэр бүхий таван найруулагчийн найруулсан “Аав”, “Алсын удирдлага”, “Шарга даага”, “Зангараг”, “Бид гурвын болзоо” зэрэг уран сайхны киног ОХУ-ын  “Госфильмфонд”-ын "Иллюзион” кинотеатрт толилуулна. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” уран сайхны киногоор арга хэмжээний албан ёсны үйл ажиллагааг нээнэ.
 
ОХУ-ын Москва хотноо болох “Монголын кино өдрүүд” арга хэмжээнд Монгол Улсын БСШУСЯ-ны төлөөлөл  болон “Аав” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, “Алсын удирдлага” киноны продюссер Ц.Ариунаа, “Шарга даага” киноны найруулагч Ч.Хоролдорж, “Аав”, “Шарга даага” киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд, “Бид гурвын болзоо” киноны продюссер болон “Алсын удирдлага” киноны гол дүрийн жүжигчин О.Гэрэлсүх нар оролцох юм.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-11-28 14:30:50
    одооны киног үзүүлбэл хогоо хог_ хуулсан кэо үүүлж торгуульд орох бий вий