Хөлбөмбөгчид “Цунами цом”-д оролцохоор Индонезийг зорилоо
Монголын хөлбөмбөгийн 23 хүртлэх насны үндэсний шигшээ баг Индонез улсад ирэх сарын 2-6-нд болох "Цунами цом" тэмцээнд оролцохоор өнөөдөр тус улсыг зорилоо.

Индонезийг зорихын өмнөх бэлтгэл болгож манай хөлбөмбөгчид Мьянмарт тус улсын залуучуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Өнгөрсөн баасан гарагт Мьянмарын 21 хүртэлх насны шигшээтэй тоглож, үндсэн цагт 1:1-ээр тэнцэж яваад шүүгчийн сунгасан цагт гоол алдан 2:1-ээр хожигдсон.

Харин ням гарагийн тоглолтод "Талын хөх чононууд" өмнөх тоглолтын алдаагаа залруулж, Мьянмарын 23 хүртэлх насны шигшээг буулган авлаа. Манай шигшээ багаас Ц.Мөнх-Эрдэнэ 9 дэх минутад тоог нээсэн бол хожлын гоолыг өмнөх тоглолтын нэг гоолыг оруулсан Г.Төгөлдөр гоолдов.

Монголын үндэсний шигшээ баг ийнхүү Мьянмар улсын 23 хүртэлх насыг 2:1-ээр хожжээ. Манай шигшээ ирэх сарын 2-нд Киргиз, 4-нд Индонез, 6-нд Бруней улсын багуудтай тоглоно.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hezyyhen galt yyl yyrtai l baigaa syy! 2017-11-28 09:27:18
    ene hed maani galt yyliin nyrmand daragdchih bii dee?Aidaa hezyyhen gazar dyyldaad bna syy!!!