Оффшор бүсэд хамаарах улс орнуудын жагсаалтыг шинэчилнэ

Төрийн албан хаагч оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах, данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахад хязгаарлалт тогтоох зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий Ажлыг хэсгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн тушаалаар байгуулжээ.

Ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах юм.

Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, Монгол банк зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2017-12-06 06:40:35
    Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс тэдгээрийн хамааралтай хүмүүсийг гадаадад данстай байхыг хориглооч ээ.
  • Zochin 2017-11-28 14:21:17
    Uchigdur tsenzurgui yriag uzlee araas ni obshorchdiin tuhai harlaa suhbaatariin Batboldiig gudmand taaraad horoochihood eh orniihoo tuluu ingelee gevel barag......
  • !!! 2017-11-28 10:30:12
    Хулгайлсан мөнгөө нуух бүхийл газрыг оруулах нь зүйтэй шүү , Хулгайч нар овтой шүү няхуур хандаарайдаа !!!