Хэн юу хэлэв
Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал дөхсөн учраас УИХ, Засгийн газар, яамдуудын үйл ажиллагаа идэвхжиж эхлээд байна. Үүнээс гадна УИХ-аас баталсан Эдийн засгийг идэвхжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх хугацаа наашилж энэ асуудлаар улс төрийн намууд байр сууриа илэрхийлж эхлээд байгаа юм. Тиймээс өнгөрч буй долоо хоногт хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал, “ЭЗЭН-100” хөтөлбөр, ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудал улстөрийн хүрээнд анхаарал татлаа.   

С.Эрдэнэ: Бадарчин баярлах болоогүй шүү

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн өгсөн ярилцлага ол­­ны анхаарлыг багагүй татсан юм. Барагтай бол ширүүхэн дуу­гараад байдаггүй эрхэм сайд ажилд үргэлж тээг садаа болж бай­гаа МАН-ын явуургүй үйл ажил­лагааг хатуухан шүүмжилсэн нь олны анхаарлыг татсан хэрэг. Түүнч­лэн, намынхаа Үндэсний зөв­лөлдөх хороог хуралдах ёстой гэ­дэгт санал нэгдэж байгаа ч ганц нэг­хэн хүн хүсэхээр болчихдог зүйл биш.

Тиймээс тун удахгүй ҮЗХ-оо хуралдуулах ёстой хэ­мээ­жээ. Харин Шинэчлэлийн Засгийн газ­рыг огцрох ёстой гэх асуудал хөн­дөгдөж байгаа талаар “МАН-ынхан 2016 оны ялалт манай талд болчихлоо гээд хэт их баярлаж хөөрч байгаа юм шиг байна. Тэ­дэнд ганцхан зүйлийг хэлмээр бай­гаа юм. Бадарчин баярлах бо­лоогүй ээ. Битгий хөөрч баярла. Та нарын хийсэн балаг, тарьсан гай уршиг арилаагүй байгаа шүү.

Өнөөдөр энхийн цагаан тагтаа байсан юм шиг асуудалд хандахаа боль. Харин эрх баригч нартай тарь­сан балгаа арилгахын төлөө хамтарч ажиллавал улс оронд хэ­рэгтэй. Ирээдүйд нь хэрэгтэй. Эдийн засгийн хямрал, валютын сав­лагааны эх үүсвэрийг МАН за­саг барьж байх үеээ л хийсэн биз дээ. “Эрдэнэт”-ийн борлогдоогүй зэ­сийн мөнгийг аваад нийгэмд та­раа­­чихсан. “Эрдэнэс-Таван­тол­гой”-н борлогдоогүй байсан нүүрс­ний мөнгийг хүртэл урьдчилж аваад тараачихсан.

Яриад байвал тү­мэн юм байна. Улс орныг 90 жил удирдсан нам аль нь билээ. МАН-ынханд бүтээсэн нь ч бий, нураасан ч бий. Шинэчлэлийн Засгийн газарт ч гэсэн ялгаагүй. Хамгийн гол нь Шинэчлэлийн Засгийн газар өөрчилж шинэчилж болдог юм байна гэдгийг улс оронд харуулж чадсан нь хамгийн том амжилт юм” гэв.

О.Бум-Ялагч: Засгийн газрыг огцруулна

Парламентад суудалгүй улс тө­рийн намууд өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн талаараа мэдээлэл хий­сэн юм. Тодруулбал, Засгийн газраа огцруулж чадахгүй бол ча­дамжгүй парламент тарах ёстой хэмээн тэд мэдэгдэл гаргаж, эсэр­гүүцлээ эцсийн шатанд хүртэл гаргана хэмээв. Тэд­ний энэ үйлдлийг өөгшүүлэх нэ­гэн байхад эсрэгээрээ сон­гууль дөхөөд тэд идэвхжиж эхэл­лээ хэмээн шүүмжлэх нэ­гэн байлаа. Мэдэгдэл гаргах бол­сон шалтгаанаа Монголын Но­гоон намын дарга О.Бум-Ялагч тайл­бар­ласан юм.

Тэрбээр, “Хятадын удир­дагчийг ирэх үеэр УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл бий. Парламентад суу­далгүй намуудын зүгээс айлч­лалаас урьтаж УИХ-ын ээлжит бус чуул­ганыг зарлан хуралдуулж, Зас­гийн газрыг огцруулах ёстой гэ­сэн шаардлагыг УИХ-ын дар­гад тавьсан.

Хөрш орнуудын ерөн­хийлөгч нарын айлчлалаар то­моохон хэмжээний хөрөнгө оруу­­лалт, зээл тусламж ярих нь тодорхой. Түүнийг эрх зүйн ча­­дамж­гүй болсон Засгийн газар­тай ярих нь үндэсний язгуур эрх ашигт харшилна гэж бид үзэж бай­на” хэмээлээ.

Ж.Амарсанаа: Бид үнэхээр хянаж дийлдэггүй гэж хэлдэг

“Монос” группийн сүлжээ эмийн сангийн эмзүйчийн хариуц­ла­гагүй үйлдлээс болж 16 нярайн амь нас эрсдэх шахсан мэдээлэл өнгөрөгч долоо хоногийн гол дуулиан болсон юм. Уг асуудлаар талууд өөр өөр байр суурийг илэр­хийлж байсан бөгөөд эмийн хя­налтыг хэн хийх ёстой талаар ба­гагүй маргаан мэтгэлцээн өр­нөсөн билээ. Эрүүл мэндийн яам­наас манайх хяналт тавихгүй МХГ-аас тавина хэмээсэн бол тус байгууллага мөн л зөрүүтэй байр суурь илэрхийлж ард түм­нийг багагүй төөрөгдүүлээд амж­­сан юм.

Уг үүсээд байгаа асууд­лаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа байр сууриа илэр­хийлэв. Дэд сайд хэлэхдээ “ЭМЯ чиг үүргээрээ бодлого гар­гах зорилготой газар. Эмийн сан­гуудын үйл ажиллагааны хя­налтыг чиг үүргээрээ ЭМЯ биш Мэргэжлийн хяналтын газар хариуцах ёстой. Улсын хэмжээнд байгаа 1200 гаруй эмийн санг ЭМЯ-ны эм хэрэгслийн хэлтсийн найман мэргэжилтэн хянах ямар ч боломж байхгүй.

Цаг хугацааны хувьд ч боломжгүй. Би өчигдөр МХГ-ын даргатай нь ярьж үзлээ. Энэ эмийн санд зарагдаж байсан эм бүртгэлгүй байсан байна, яагаад ийм эм зарагдаж байсныг асуулаа. Гэтэл хэлстсийн дарга нь “Бид үнэхээр хянаж дийлдэггүй юм. Бидэнд хүний нөөц дутаг­дал­тай. Тогтолцоо нь буруу байна. Яагаад гэвэл урьдчилсан хяналт гэж хийдэг. Очиж шалгахынхаа өм­нө шалгана шүү гэж мэдэгддэг. Хуу­лиараа тэгж заасан байдаг бо­лохоор яваад очихоор бүртгэлгүй э­м­нүүдээ бүгдийг нь нуучихсан байж байдаг учраас хяналаа гэхэд илрүүлэхэд хүндрэлтэй бай­на. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна” гэж ярьсан” гэсэн байна.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Chimeg 2014-08-16 11:00:34
    Хятад,Оросын эрх баригчдыг ирэхэд манай том дарга нарт санаа авахаар олон содон санал, бас анхаармаар зүйлүүдийг өгүүлсэн нэгэн нэн сонин ном Интерномд гарсан байна даа. Орос,Хятадын завсрын Монгол 90-2014 онд гэсэн энэ номонд Крымтай барьцан Монголыг ава
    194.228.131.162
    Мэдэгдсэн Хариулах