114 өрхийн 964 үхрийг устгалд оруулжээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 16-ны өдөр “Шүлхий” өвчин гарсны улмаас тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар шүлхийн голомтын бүсэд 63 айл өрхийн 360 үхрийг тусгаарлаж, 114 өрхийн 964 үхрийг устгаж, хоёрдугаар ээлжийн вакцинжуулалтаар 139 айл өрхийн 1582 үхэр, 155 гахай, нийт 1737 мал, амьтан тарьж, 62085 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгах хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282  дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байна.

Түүнчлэн тус сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Зүүнхараа политехникийн коллеж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.01-ний өдрийг дуустал хаагаад байгаа юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХХХ 2017-11-29 10:01:59
    ЭМЧИЛЧИХЭЖ БОЛДОГГҮЙ Л ӨВЧИН ЮМ БАЙХ ДАА
  • Иргэн 2017-11-29 05:31:59
    Засаг даргын нөөцөд болзошгүй аюулын үед зарцуулах зардлын төсөв гэж байдаг. Өөр зүйлд зараад идэж уучихаагүй л бол нөхвөр олгох ёстой!!!
  • Бат 2017-11-29 03:46:55
    Малын хөлийн татвар аваад мал эмнэлгээ хувийн хэвшилээс одоо улсад ав өөр гарц байхгүй
  • хааааааааааааа 2017-11-29 03:29:57
    үнэн ч юм уу худлаа ч юм уу бас л нөхөн төлбөр устгал гээд бөөн зардал
  • ??? 2017-11-29 03:24:06
    Устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг Малын удмын сангийн тухай хуулинд зааснаар сумын захиргаанаас иргэнд олгох ёстой!!!