Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон  “Эдгэрэл –Итгэл найдвар” сэдэвт  гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ “Энэрэл” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран Монголын уран зургийн галерейд  нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л. Насанцэнгэл, Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Алтанзул, ЭМЯ-ны  НЭМГ-ын мэргэжилтэн Б.Пүрэвжав нар оролцсон юм.



Үзэсгэлэнд 200 гаруй сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн  500 гаруй бүтээл тавигдсан байна. Зураг, гоёл чимэглэл, гипсэн бүтээл, оёдол,  хатгамал, шүрэн урлал,  шавар урлал, чимэг зүүлт, эсгий болон цаасан урлал, талх нарийн боовны төрөл  гэх зэрэг олон төрлийн сонирхолтой бүтээлүүд тавигджээ.

Сэтгэцийн эмгэгтэй гэхээр  ямар нэгэн  чадамжгүй хүн байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг бол энэ өдрүүдэд сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл хүмүүсээс ямар олон чадвараар илүү, эрүүл хүний санаанд ормооргүй гайхамшигтай бүтээлүүдийг  хийж чаддаг болохыг харууллаа гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.








 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zebhen Mongold?... 2017-11-29 10:39:11
    Delhiid baihgyi yzesgelen bna!emne ni ch baigaagyi hoisid ch garahaargyi yzesgelen boltoi!!!