Такси нэрээр дээрэм хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэв

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлж, саатуулан шалгаж байна.

Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 20-22 насны А, Б, Г нар бүлэглэн үйлддэг бөгөөд шөнийн цагаар таксинд явж байхдаа бар цэнгээний газрын үүдэнд зогсоод согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэггүй, хүний хөл багатай харанхуй гудамжинд аваачин гар цүнх, бэлэн мөнгө, үнэт эдлэл зэрэг эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэж мэдүүлжээ. Гэмт этгээдүүдийн хоёр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, нэг нь дээд сургуульд сурдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг 20-22 насны залуус аж.

Цагдаагийн байгууллагад уг хэргийн зарим хохирогч гомдол мэдээлэл ирүүлээгүй учир хохирогчдыг олж тогтоох ажиллагааг явуулж байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан, мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

Иймд охид, эмэгтэйчүүд шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, баталгаатай такси үйлчилгээгээр үйлчлүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 

Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nar 2017-11-30 09:37:14
    nvvr tsarai neriig ni tod gatgaj bj hashiran shvvdee olon tvmend il bolgooch shorond hiij hataa
    27.123.212.136
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-30 01:40:56
    muu malnuud ayagui bol huchinddeg baisan bolood humuus aij icheed burtguuldeggui baisan biz
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-30 00:53:38
    нүүр царай болон машин тэргийг нь ил болгож байж л хохирогч нар нь танинан ш дээ
    203.169.49.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэнд ч хэрэггүй малууд 2017-11-29 12:18:43
    Нүүр царайг нь ил гарга,ИРээдүйн алуурчидыг шоронд нь хатаа.
    182.160.33.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Янх охин 2017-11-29 08:41:21
    Хулгайч дээрэмчдиийнхээ нүүр царайг ил гаргаж хүмүүст таниулах хэрэгтэй.
    103.212.116.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-29 08:11:10
    Хулгайч дээрэмчдийн зураг гэж буруу харсан хүний нуруу бидэнд энэ хүмүүсийг харах сэрэмжлэх эрх байхгүй юу
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-11-29 06:39:01
    Архи ууж соготоод өөрсдөө бай нь болсон бол хүмүүжлээ өөрчлөх болж дээ.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
    • solior huuree 2017-11-29 11:29:24
      uhsnii chn humuujil. Hun l yum chn haaya nz nuhudteigee orj garah uuj ideh asuudal garna shd.Ter bolgond humuujilgui bolohu ? tgd bas deeremduuleh zzuv hereg u ...
      103.10.21.81
      Мэдэгдсэн Хариулах
    • solior huuree 2017-11-29 11:28:48
      uhsnii chn humuujil. Hun l yum chn haaya nz nuhudteigee orj garah uuj ideh asuudal garna shd.Ter bolgond humuujilgui bolohu ? tgd bas deeremduuleh zzuv hereg u
      103.10.21.81
      Мэдэгдсэн Хариулах
    • Fuck 2017-11-29 06:56:19
      Tglee geed deeremdeh yostoi yu?
      202.131.228.66
      Мэдэгдсэн Хариулах
  • Ирээдүйн алуурчид 2017-11-29 06:31:19
    Новшнуудыг шоронд хатаа!!! Иймэрхүү юмнуудыг өршөөснөөр ирээдүйн хүчирхийлэгч алуурчдыг бэлдээд байгаамшт
    103.212.117.239
    Мэдэгдсэн Хариулах