10 чиглэлд нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлжээ

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийжээ. Тухайлбал,

  1. Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”
  2. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
  3. Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
  4. Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
  5. Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
  6. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
  7. Ч:47 “Орбит -Ард кино театр”,
  8. Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
  9. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,
  10. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,

Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут,  Ард кино театр -Орбит,  Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос-ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн  өнөөдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонирхогч 2017-11-30 06:21:27
    төв замаар явдаг чиглэлүүдэд нэмжээ хотын захруу Хайлаастай Чингэлтэйнхэн явган явсан хэвээрээл байх юм байна.
  • зочин 2017-11-29 14:57:02
    Ө ашгүй III-IV хороолол Дүнжингаравыг нэмсэн бол яамай. Маргааш л үзий